Sunday, December 30, 2007

There is nothing more than home

Аян замдаа сайн явсаар гэртээ ирлээ. Ганцаар өнгөрүүлсэн 3-4 жил гэдэг хэн нэгний хувьд өчүүхэн мэт санагдаж болох ч, бие сэтгэлээрээ туулаад ирсэн маньд бол асар урт хугацаа байлаа. Гэлээ ч аль аль талдаа хичээн чармайсны эцэст зорьсон зорилгоо биелүүлээд ирсэндээ сэтгэл дүүрэн байна. Энэ хооронд ард үлдсэн амьдралд маань их өөрчлөлт гарчээ. Аав ээжийн маань үсэнд буурал хяруу тогтож, ах эгч нар маань нас тогтож, жаахан дүү нар өрх тусгаарлан гал голомтоо бадрааж, үрийн зулай үнэрлэцгээжээ. Намайг явах үед өлгийтэй байсан хүүхдүүд одоо сургуульд орчихсон цагаан толгой үсэглээд сууж байх юм.

За тэгээд аян зам бол тун дажгүй, сууж ирсэн онгоцонд маань өөр 3 монгол байсан болохоор тэдэнтэй ярьж хөөрч явсаар нислэгийн уртыг ч анзаарсангүй нэг л мэдэхэд Бээжинд ирсэн байлаа. Нутгийн бараа ойртох тусам сэтгэл догдлоостой, за тэгээд хил гааль амжилттай даваад хамаг ачаагаа түрээд л гараад ирсэн. Ах эгч, найз нөхөд маань тоссон. Гэрээ санасан надад хотын утаа тийм ч төвөгтэй санагдаагүй. Харин одоо л мэдэрч байна.

За тэгээд ирсний дараах хэд хоногт аав ээж, ах дүүгийнхээрээ зочилсоор л, гэхдээ одоо болтол найзуудтайгаа уулзах завгүй л явна. Ямар ч байсан тодорхой хэдэн хүмүүс рүү утас цохиж ирснээ мэдэгдсэн. Энд шинэ жил гээд л хүмүүс тун завгүй, гадуур хөл хөдөлгөөн ихтэй л байна.

Би ирээд долоо хонож байгаа юм байна. Ирснээс хойш хамгийн том баяр гэвэл бага охин дүү маань 29-нд маамуулж охинтой болсон, манайхан бүгдээрээ бөөн баяр, учир нь эгч маань арван жилийн өмнө охин төрүүлснээс хойш манайх зургаан ач (бүгд хөвгүүн)-тай болоод байсан юм.

Thursday, December 20, 2007

Нутаг буцахын өмнө

Ирсэн гийчин буцдагийн үлгэрээр энэ оронд анх яаж ирсэн тэр л замаараа нутгийн зүг жолоо залах боллоо. Аав ээж, амраг хань, төрөл садан, найз нөхөдтэйгөө уулзах мөч улам бүр ойртсоор. Манай хэд ч намайг очих сурагаар гэр орондоо бөөн бэлтгэл болоод л байгаа сурагтай, би ч бас энд авч явах ачаагаа баглаж боох, өрөөгөө цэвэрлэж хүлээлгэж өгөхөөс эхлээд л бөөн ажил. Хийж амжуулаагүй зүйл их байх тусам энэ цаг ёстой түргэн жирэлзээд өнгөрчих юмаа.

Одоо нисэх хүртэл 36 цаг, гэртээ очиход 60 цаг үлдсэн байна. Маргааш ажлын сүүлийн өдөр, эрт ажилтай хүн унтаж амаръя даа.

Sarantuya - Shine jil manaid irlee

Манайхаар саатан морилж буй таньд шинэ оны мэнд хүргэж,
аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!!!
Ирэх онд ажил төрөл чинь өөдрөг,
амьдрал ахуй тань өнгөлөг,
сэтгэл санаа тань тунгалаг,
юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай!!!

Monday, December 17, 2007

A week before departure

Хаврын тэнгэрийн олон ааштайг гайхдаг байтал одоо бүр өвлийн тэнгэр нэг дор олон ааш үзүүлдэг болжээ. Өчигдөр яг л тийм өдөр боллоо, сайхан унтаж амраад өглөө сэртэл тэнгэр бүүдгэр цас орох нь уу гэлтэй нэг л учир битүүлэг. Тэгтэл юу юугүй тэнгэр дуугараад бороошоод ирж байнаа. Тэгээд өчигдөр төлөвлөсөн хамаг ажил будаа. Жаал гадуур алхаж энэ орны хөгжил цэцэглэлтэй танилцъя гэж бодож байснаа хүйтэн борооноос халшраад орон дотроо зурагт үзсэн шиг баахан хэвтэв. Тэгээд үдээс хойш болсон нар гараад ирж байна, тэгэхээр нь нүүрээ угааж, хувцасаа өмсчихөөд үүргэвчээ үүрээд л гарлаа. Ашгүй удалгүй автобус ирээд би гэдэг хүн Вашингтоны төвд саадгүй хүрээд ирсэн. Тэгээд метроноос гараад ирсэн бөөн хар үүл гараад дахиад бороошсон, гэхдээ үл ялиг дуслууд. Хотын төв талбайд жуулчдад зориулсан гадаа худалдаанаас жижиг түлхүүрийн оосор, зураг бичигтэй цамц бөөндөж авсан. Худалдаачид нь ихэвчлэн хятад, солонгос, вьетнамууд. Тэгээд үнийг нь асуугаад л 5, 10-аар нь авъя эдэд өгчих этэр гэж үнэ тохиролцоод л хэрэндээ л үнийг нь буулгахыг оролдсон. Тэгж явсаар бараг орой болсон хойно хамаатны ахындаа сайхан хоолоор дайлуулж авч очсон дарс, бялуугаараа даруулсан. Ах эгч хоёртойгоо бас хэдэн шил Будвайзер ууж хол ойрын сонин ярьж суусан. Тэгээд нэг дэх өдөр өглөө эрт ажилтай хүн чинь бүр орой болсон сүүлчийн галт тэргээр гэрийн ойролцоо ирээд, таксигаар харьж ирэв.

Өнөөдөр салхитай хүйтэн өдөр байлаа, гэрээс сургууль руу алхахад дан өмдтэй хайрч байна лээ. Өвөл болсноос хойш анх удаа л хүйтэн жаварт жиндэж үзлээ. Энд ингэж байгаа хүн ирэх долоо хоногийн өдийд монголдоо оччихоод хүйтэн жаврыг нь яажшуухан тэсэж давах юм бол гэж бодоод яс хавталзаж байгаагаа нуух юун.

Явах бэлтгэлээ өнөөдөр их цэвэрлэгээгээр эхэлж байна. Жорлон ваннаас авхуулаад өрөөгөө цэвэрлэж, дэвтэр ном, илүү дутуу хувцас хунараа цэгцлэх их ажилд орлоо. Одоо яг ид дундаа явж байна. Өнөөдөр цэвэрлэгээгээ дуусгаадахвал маргаашаас ачаагаа баглаад, дэлгүүрээр хэсэж хүний гар цайлгах юм цуглуулна. Бас дулаан оймс, малгай ороолт гэх мэт.

Явахын өмнөх долоо хоногийн хуваарь:

Даваа:
- Өглөөнөөс орой хүртэл ажил.
- Гэр цэвэрлэх

Мягмар:
- Өглөөнөөс орой хүртэл ажил.
- Ажлын дараа сургууль дээр Крисмас парти
- Угаалга

Лхагва:
- Өглөөнөөс орой хүртэл ажил.
- Дэлгүүр

Пүрэв:
- Өглөөнөөс орой хүртэл ажил
- Айлын эмээ ба түүний найзуудтай оройн хоол

Баасан:
- Бас ажил
- Найзын машинд ачаагаа зөөж орой нь тэднийд ачаагаа урьдчилсан байдлаар боох

Бямба:
- Өглөө эрт онгоцны буудал орж ачааныхаа жинг дахин хэмжээд эцэслэн боох
- Үдэлтийн ажиллагаа
- Нутгийн зүг жолоо залах

Нэг иймэрхүү төлөвлөгөө зохиосон. Ёстой л гадаа гарч эр, гэрт орж эм болно гэдэг шиг л юм болж байна даа :))

Жаахан юм бичье гэсэн чинь баахан юм болчиж, унтахаасаа өмнө хөглөрүүлж тавьсан юмсаа хураая. Үг олдож үхэр холдов.

Friday, December 14, 2007

Feist - 1 2 3 4

Монгол явах бэлтгэлээ хийгээд ойрын 2-3 хоног ажил тараад л дэлгүүр хоршоо ордог ажилтай болсон. Түрүү жил Кристмасаар авсан гифт картуудаа хадгалж байсан маань бас жаахан ч гэсэн нэмэр болж байна. Баярын уур амьсгал альхэдийнэ ороод, гадуур бараа элбэг, сонголт арвин байгаа хэдий ч үнэ бол ердийнхөөсөө нэг их буусан юм алга. Гээд яахав ямар ор хоосон явалтай биш гээд л чадлынхаа хэрээр хэрэндээ л жаал жуул юм цуглуулж авсан. Ор хоосон гэснээс дээхнэ хэд хэдэ удаа зүүдэлсэн юм байна. Нэг сэрсэн чинь монголдоо гэртээ хэвтэж байдаг юм байна, миний ачаа бараа хаана байгаа билээ, би чинь юутай ирэвээ гэсэн чинь огт санагдах юм байдаггүй. Тэгээд л ядаж хэдэн хүхдүүдэд жаахан чихэр бариад ирэх нь яав даа гээл халаглаж байна гэж зүүдэлсэн. Одоо харин авч явах ачаа барааны жин альхэдийнэ талийж өгсөн байхаа.

Энэ мэт дэлгүүр хэсэж явахад дэлгүүр болгон худалдан авагчаа татах гэсэн үү, эсвэл өөрийн өвөрмөц онцлогоо харуулах гэсэн үү янз бүрийн дуу хөгжим явуулаад л, би бол бараа үзэж явахын хажуугаар чихээ ажиллуулаад л явлаа. Тэгж явахдаа энэ дээр тавьсан дууг олж сонссон юм, дуучны хоолой, дууны үг, ая нэг л энгийн, тэгсэн мөртөө өвөрмөц санагдсын. Тэгээд дараа нь залууст зориулсан хувцасны хэд хэдэн дэлгүүрээр орсон энэ дуу л яваад байна лээ. Тэгээд youtube-ээс хайж олсон минь энэ. Бүх юм нь энгийн, энэ клип нь ч хүртэл. Байгаа орчин, ашигласан материал гээд нээх нүсэр юмгүй, маш товч, өвөрмөц шийдэлтэй болсон нь таалагдав.

Нээрээ саяхан нэг хүүхэд намайг "зөнөж үхэх гэж байж ..." гэж авдын. Тухайн үед төвөг гэж бодоод зүгээр тоглоом болгоод дүйвүүлээд л өнгөрсөн. Ер нь л 10-тай байхад 20-той залуу, 20-той байхад 30 гарсан эр хүн нээх л том хүн харагддаг, бас санагддаг байсан юм чинь. Ер нь хүний биологийн нас тэртээ тэргүй он жилүүдтэй хамт хангиран одно, хэн ч түүнийг эргүүлж авч үл чадна. Харин тархи сэтгэхүйгээ байнга тордож, улам залуугаар нь байлгах эсэх нь тухайн хүнээс л хамарна.

Tuesday, December 11, 2007

Дуунд дуртай боловоо би

Энэ Эф Эм радио гэж үнэн хүчтэй эд шүү. Яагаад гэхээр нэг дууг өдөрт хэд ч давтдаг юм мэдэхгүй, сүүлдээ нөгөө дууг нь сонсохгүй байхын аргагүй болтол чихэнд хоногшуулчих юм. Монголд байхад л радио сонсох хоббитой байсан, энд ч бас хоббигоо үргэлжлүүлсээр. Одоогоор RadioMix 107.3-ыг л их сонсож байна. Тэгээд байнга сонсож балбуулсаар байгаад чихэнд хоногшчихсон дуунуудаа Youtube-ээс татаад оруулчихлаа. Магад энэ үед ямар дуунуудаар занималдаж байснаа хожим дурсахад хэрэгтэй боловуу гэж бодлоо.

Аливаа урлагийн бүтээлийг уран бүтээлчийн сэтгэл хөдлөлийн дүнд бүрэлдэн боловсорсон үр жимс гэж ойлгодог. Тэр үр жимсийг нь хэрэглэгч бид их бага янз бүрийн хэмжээгээр хүртэнэ. Тухайн үеийн сэтгэл санааны байдлаас шалтгаалж амтархан идэх, амсаж үзэх, эсвэл зүгээр л нүдээрээ халиагаад өнгөрдөг.

Юу гэх гээл байнаа гэхээр сонсох дуртай дуу хөгжмөө эргээд бодохоор бүх л урсгал жанрынх байдаг, заримдаа улаан рок, эсүүл уянгын дуу, хааяа хип хоп, эсвэл поп, за тэгээд алтернатив, зохиолын, хүүхдийн, бүр сонгодог дуурь ч хамаагүй сонсоод сэтгэлээ аргадаад сууж байх нь ч бий.

Тэгэхээр тухайн нөхцөл байдалдаа тохируулаад дуу хөгжмөө сонгож сонсох нь ганц миний зан биш бизээ.

Who Knew - Pink

Maroon 5 - Sunday Morning

kelly clarkson - breakaway (original)

Fall Out Boy, Thanks For The Memories

Green Day - Boulevard of Broken Dreams

Monday, December 10, 2007

Baby shower or Baby wash


Удахгүй явлаа гэж бодохоор л хөл хөнгөрөөд, байн байн календар эргүүлж хоног тоолоод, тогтож сууж чадахаа байлаа. Монголд ч гэсэн манай хэд, тэр дундаас ээж, эхнэр 2 маань бүр ч илүүтэйгээр догдолж байгаа.

Ганц амардаг өдрөө эндхийн Костко хэмээх бөөний дэлгүүр явж, хэдэн дүү нараа баярлуулах чихэр жимс тэргүүтэн, ээж эгч, бэрүүдээ баярлуулах дарс, хоол амтлагч тэргүүтэн, за тэгээд хөгшчүүд хүүхдүүдийн витамин, аав, ах нартаа ориг Марлборо гэсээр хагас сая төгрөгний наймаа хийчихлээ. Уул нь мөнгөө кармаалж яваад, монголынхоо зах зээлд нийлүүлж үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж аль дээрээс санаж байсан ч "агаа гадаадаас ирнэ" гээд алгаа тосоод сууж байгаа жаахан дүү нараа бодоод яаж ч чадсангүй суурин дээрээ 360 градус эргэчихсэн. За тэгээд юмаа мэдэж худалдан авна гэдэг амаргүй байлаа, нэг найзтайгаа явсны хүчинд шилж сонгож янз бүр болсон ч үгүй, шууд л гарт таарснаа шүүрч авсаар хагас цагийн дотор л амжуулчихсан. Тэгээд ч дэлгүүрт ороод ямар нэг бараа хайхаар залхуутай санагддаг тул тэр болгоныг үзэж үнгээд байдаггүй, бараан дундуур явж байхдаа л таалагдсан бараагаа нэг барьж, үнийг нь харчихаад л үнэ тохирч байвал шууд авдын.

За энэ ч яахав. Үндсэн сэдэвтээ оръё.


Энд манай сургуулийн менежер хүүхэн юу юугүй төрөх дөхчихсөн. Тэгээд манай багш нар түүнд зориулж маргааш Baby shower гэж тэмдэглэх юм гэнээ. Би энэ тухай урьд нь мэр сэр сонсож байснаас яг нүдээрээ үзэж, биечлэн оролцож байсан нь үгүй. Ямар сайндаа өнөөдөр Baby wash гэж андуурч хэлээд бусад багш нараа баахан инээлгэх шив. Тэгсэн удахгүй мэндлэх хүүхдийг угтан баярлуулах өдөр юм шиг байна. Ээжид нь бэлэг өгч, хамт хоол идэж суух юм байна.

Ямар ч гэсэн маргааш ягаан өнгийн хувцас өмсөж ирээрэй гэсэн. Над чинь өмсье гэхнээ ягаан хувцас алга, ихэвчлэн хар хөх, цэнхэр, саарал, бор голдуу хувцастай юм байна. Аа тийн, сая Чикаго явж ирэхдээ нэг улаан ноосон цамц авсан юм байна. Гэхдээ тэр тохирохгүй, харин нэг чернилэн ягаан, бор, хөх, ягаан холимог судалтай цайныхаа цамцыг гаргаж өмсөхөөс. Тийм тод юм өмсөхөөр хамаг бие шатчих гээд эвгүй байдын. Гээд яахав Baby Wash-ыг хүндэтгэх хэрэгтэй.

Friday, December 7, 2007

Хүүхдийн хөгтэй явдлаас

Бие даах ажилуудаа хийгээд явуулчихсан, шалгалтаа өгөөд дуусчихсан чинь нэг бодлын сэтгэлд амар юм. Энэ мөчийг ямар их хүлээж байлаа гэтэл оройд хийх зүйлээ олж ядаад байх боллоо. Уул нь сурагчдаа ажиглаад тэмдэглэл хөтөлж явах нь багшийн үүрэг, гэтэл дээрх ажлуудаас болж хойш тавьсаар өдийг хүрчээ.
Ер нь өдөр тутмын хичээлийн үеэр хөгжилтэй явдлууд их тохиолдоно. Хүүхэд л бол хүүхэд, хаа газрын хүүхэд монгол хүүхдээс ялгаа бараг байхгүй дээ.
Манай ангид огт дуугардаггүй нэг хүү бий. Бусад хүүхдүүдтэй ч бараг ярихгүй, тэрүүхэндээ бувтнаад өөрийгөө болгоод явна. Тэгээд багш нар түүний амнаас үг унагах гэж янз бүрээр оролдоно. Харин ч нэг унагана гэж үгүй. Нэг удаа нөгөө хүү над дээр гүйгээд ирэв. Тэгээд гутлын үдээс рүүгээ заагаад л бувтнаад байв, багш нь "Грегори амаа томхон нээгээд үгээ тод чанга хэл дээ." гэсэн чинь нөгөө хүүхэд хариу байдаггүй толгойгоо доош тонгойгоод л байлаа. Багш дээрх асуултаа дахин тавиад түүнийг яах нь уу гээд харсан чинь мань хүү амаа байдгаар нь ангайгаад зогсож байдаг байгаа. Тэгсэн амаа нээ гэсэн командыг маань биелүүлчихээд л зогсоод байсан байна лээ.

Wednesday, December 5, 2007

Алсу - Зимний сон

First day of snow

Өчигдөр орой тэнгэр бүүдийгээд, баруун өвдөгний нүдээр хатгуулаад байсан юм (өтөл мэт аашлав). Ер нь цасны сураг дуулдаад л байсан, ингэж их хэмжээгээр унана гэж хэн санах билээ.
Өглөө эрт ажилд гарахад цасан ширхэг бударч байсан, тэгсэн хагас цагийн дотор ойр орчмыг нилэнхүйд нь цагаан хөнжил шиг бүрхээд авсан. Гэр, ажил 2-ын хооронд хэдхэн алхаад орчихдог надад ч гайгүй, харин хаа холоос машин тэргээр ирдэг хэдэн багш нар хальтиргаатай зам дээр үгээ хэлж ирсэн байх. Хальтиргаа нь гайгүй байлаа гэхэд энд тэнд гарсан аваар ослоос болж зам түгжирсэн шалтгаанаар нилээд хэд нь хоцорч ирцгээсэн байсан. Цас өдөржин үргэлжилж орсоор орой тийш жаахан намжлаа. Энэ их цасыг хараад хүний нутагт ингэж ихээр унаж байхаар зарим нь Улаанбаатарт маань очиж хөвсийтөл ороод хог шороог нь далдалж, агаарыг нь цэвэршүүлдэг ч болоосой гэж сэм атаархав. Гэхдээ гандан буурахгүй ажлынхандаа болон энэ хавийн америкуудад монголынхоо дөрвөн улирлын сайхныг яриад л, тэр тусмаа өвлийн хахир жавар цас орсны дараа хэрхэн уярч зөөлөрдгийг санаандаа төсөөлөөд л. Ер нь байгалийн иймэрхүү үзэгдэл болж орчинд өөрчлөлт ормогц л нутгаа их санах юм даа.
Өнөөдрийн их цастай давхцан бас шинэ бараагаа хүлээгээд авчихлаа. Шинэ авсан Iphone-оо хайрцагнаас нь хичээнгүйлэн гаргаад, заавар журамтай нь танилцлаа. Бас компьютертээ холбоод програм суулгаж, идэвхжүүлсэн. Уул нь 80GB Ipod авъюу гэж бодож байснаа утас, интернет, хөгжим, за тэгээд ойр зуурын хэрэгцээний бүх зүйлийг багтаасныг нь бодоод нэг мөр Айфоун-ыг нь сонгочихлоо.
За тэгээд "алаагүй байхад үнэг сайхан" гэдэгчлэн худалдаж аваагүй байхад арааны шүлс асгаруулаад байсан эдээ гартаа оруулаад авчихсан чинь "ээ хөх тэнгэр минь, би юу хийчихвээ!" гэхчлэн сонголтдоо эргэлзэх ч шиг болчихлоо (хэхэ лаг сүртэй). Яваа яваандаа олон үйлдлүүдийг ашиглаад сурчихвал ч хэрэгтэй л эд шиг байна.
Гэрийн даалгавар, бичиг цаасны ажлаа бүгдийг нь хийгээд явуулчихсан чинь бүр хийх юм олддоггүй. Хоолоо идээд, телевиз хараад л, харих хоногоо тоолоод л, хажууд нь утасныхаа ид шидийг үзэх гээд л завгүй л байна. Маргаашнаас өрөөгөө хонхойлгож (өрөө цэвэрлэх - нутгийн аялгуу), ойр зуурын юмсаа эмхэлж цэгцлээд тараасан амьдралаа эмхэтгэж, хүн төрхөндөө оръё гэж. Би чинь харих гэж байгаа хүн шүү дээ (сэм гайхуулсан).

Saturday, December 1, 2007

Аян замын зүүд

Аян замдаа сайн яваад ирлээ. Ажил бүтэмжтэй, сэтгэл тэнэгэр байна. Нуруун дээр ч юмуу, сэтгэл дотроо ч юмуу тээж явсан хамаг хүнд ачаа сулраад, хөнгөрөөд нэг л аятайхан. Энэ бол зүүдний хэсэг биш, харин жинхэнэ болсон явдал.

Харин замд буцалгасан зүүдээ одоо бичье. Үдэш орой болсон хойно Вашингтон ДС-ээс Грэйхаунд-ын буухиа автобусанд суугаад Нью Иорк зүг хөдөллөө. Монголд жуулчинд яваад байдаг шиг өндөр том автобус, дотроо 00-той, хойш урагш болгон тохируулдаг түшлэгтэй суудал гээд ер нь бол тухлаг. Хүн цөөтэй учир хажуу суудал хүнгүй, шахцалдаж барихгүй сайхан явлаа. Тэгээд урд өдрүүдэд нь илээн хөдөлмөрлөсөн хүн тэр тухтай суудал дуур суугаад л нам яваад өгчихөж байгаа юм. Дээшээ, доошоо, хажуу талаараа хэвтэж, зарим үед суудал дээрээ цомцойн суух байрлал аваад, нүд бол тэр үед тас аниастай. Тэгээд бас зүгээргүй, зүүдлээстэй.

"Би нэг их дуу чимээ болсон газар хэсэг нөхдийн хамт газар орж очих юм. Цаана яваа хөгжмийн хэмнэл нэг л таашаалтай. Тийм нэг транс ч юмуу, алтернатив рок ч юмуу, лав л ардын эсвэл сонгодог биш байсан. Гэтэл хөгжим аажим чангарсаар нэг мэдсэн миний хамаг бие доргитол, тархи чичиртэл авч байна. Би хүмүүсээс хөгжмөө суллахыг гуйж байна, тэгтэл хөгжмийн дуу намсаад байж байгаад ахиад л хамаг бие, тархи, дотор эрхтнүүдийг салгалуулаад би бүр үхэх нь л гэж бодох юм. Бүр сүүлдээ тэвчилгүй тэр газрыг орхин одож байна. Тэгсэн ч нөгөө хөгжим намайг гудамжинд ч ер нь хаа явсан газар дагаастай. Тэр хөгжмөөс зугтан згтсаар эцэст нь байрандаа ирж байна, хаалга үүд, цонх саваа хааж, дангинатал түгжиж аваад дэрээ толгой дээрээ тавиад унтаж гарлаа. Нэг мэдсэн нөгөө хөгжим чихэнд дахин сонсогдоод, хамаг бие битгий хэл эргэн тойрон байгаа эд хогшил бүгд доргиж байна. Би юу билээ гэж бодсоноо гэнэт цонхоо дэлгэн хартал тэнгэр харанхуйлаад, шороо шуураад үнэн аймаар. Толгойд гэнэт газар хөдлөлт гэсэн бодол зурсхиймэгц энэ байшингаас гарах хэрэгтэйгээ санаад хаалганы зүг ухасхийв. Тэр зуураа энд надтай хамт хэн байгаа билээ гэж бодуут ээж минь санаанд орлоо, тэгээд ээжээ, ээжээ гээд хамаг чангаараа орилох гэтэл хоолой ам хатаад дуу гардаггүй, тэгсэн хаа нэгтээ миний хүү, хаа байна гэсэн ээжийн дуу гарах нь тэр. Даанч намайг олж харсангүй, нөгөө муу хоёр хөл дээрээ маажигнан цааш гүйж байна. Би наана нь ээж ээж би энд байна гэж амандаа хяхтнаж дуугарснаа сэрчихсэн. Сэрэнгүүтээ юу билээ, тэгээд цаашаа яах байсан бол, ээжтэйгээ уулзаад хэдэн үг солих минь яав даа гэж харамсаж амжиж байгаа юм.

Тэгээд болсон явдлыг эхнээс нь санах гэж оролдоод, яагаад ийм юм зүүдлэв гэж бодсон чинь харин би гэж хүн суудлын түшлэгээ налаад, толгой хажуу тийш хазайхдаа автобусны том шилэн цонхонд хүрээд яваад байж. Тэгээд толгой цонхонд хүрмэгц замын бартаа нугалаа, машины доргион чичиргээн миний тархиар дамжин биеэр тархаад манийгаа хар даруулаад байж гэдгийг бодож олонгуутаа өөртөө инээд хүрч явлаа. Тэгээд ээж минь зүгээр байгаа даа гэж бодоод өчигдөр ярьсан, эмнэлэгт хэвтэж гараад бие тэнхээ сайн байна л гэж байна.

Товчхондоо ийм л юм болсон юм.

Wednesday, November 28, 2007

Замд гарахын өмнө

Ажлаас тарж ирмэгцээ аян замд гарах бэлтгэлээ хийв, усанд оров. Харин оройн хоол гэж гавьтай юм идсэнгүй, 2 банан, 2 цагираг боов, нэг иогурт, стакан шүүс. Өдөр хятад хоол идчихсэн болохоор ходоод дүүрнээрээ.
Орой 10 цагт Вашингтоноос хөдлөөд шөнөдөө Нью-Иоркоор дайраад өглөө 8 цаг гэхэд Бостонд очих юм байна. Шалгалтанд бэлтгэж гүрийсээр сүүлийн хэдэн шөнө хугас нойртой хоносон ч маргаашийг давах тэнхээтэйгээ л байх шиг. За тэгээд маргааш багштайгаа уулзаад хамаг хичээлээ хаалгаадахвал хэсэг толгойны өвчингүй амар болно. Тэгээд шалгалт дуусмагц буцаад л автобусандаа суугаад гэрийн зүг, бас л шөнийг замдаа өнгөөрөөгөөд 5 дахийн өглөө ажил дээрээ 2 хөл дээрээ гозойж байх боловуу.
За ямар ч байсан өөрөө өөртөө аян замын ерөөл өргөчихье. Аян зам минь бартаагүй, ажил үйлс минь бүтэх болтугай!!!

Monday, November 26, 2007

Өнгөрсөн өдрүүдээр

11-р сар ч юу юугүй шувтрах дөхлөө дөө. Америкчуудтай зэрэгцээд Талархалын баярыг нь тэмдэглэж нилээн ч сайн амарч авлаа. Баярын орой айлын эмээгийн оройн зоогонд уригдаж, цацагт хяруулын мах, нухсан төмс, жимсний царцмаг, бялуу, бас бус нэрийг нь битгий хэл зүсийг нь ч үзэж байгаагүй ногоо жимсээр цадтал дайлуулав. Эмээгийн найз авгай гээд америкийн төрийн томоохон байгууллагад сүлжээний инженер хийдэг, түс тас яриатай эмэгтэй бас ирсэн байлаа. Тэгээд хоол идэнгээ түүний эрхэлдэг ажил, Иран, Иракын талаар АНУ-ын бодлого, бүр цаашлаад ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах магадлалтай байна, хэнийг нь дэмждэг вэ этэр гээд л өөрийн хэрээс хэтэрсэн баахан л зүйл асууж шалгаав. Бас тэр хоёрт Монголын тухай сонирхсон зүйлсийг нь ярьж өгч баярын зоог бол ерөнхийдөө сайхан болсон.

Тэр орой гадагш гарч айл хэсмээр санагдаад хамаатны ах эгч рүүгээ руугаа утас цохисон. Намайг хүрээд ир л гэж байна, гялс хувцаслаж аваад л автобус метро хөлөглөөд очих юм боллоо. Тэгсэн чинь тэд нар наашаа өөр нэг хамаатныд ирцгээнэ, тэднийд уулзалдаад цаашаа хамт явъя гэнэ. Тэгээд зам зуураа наагуур байдаг хамаатныдаа ортол эгч таваг дүүрэн бууз, данх дүүрэн цай, түмпэн дүүрэн салат хийчихсэн, бас хэсэг зочидтой сууж байна. Зочидтой гар барин мэндчилээд шууд л хоол руу нь дайрлаа. Хавьд бууз амсаагүйг хэлэхүү бөөн сюрприз, ах ч тавагаар овоолоод л идэж гарлаа. 2, 3 дахиа идэж дуусаад ер нь нэгийг бүтнээр нь амандаа хийчихье гэж бодоод яг хийтэл зочдынх нь нэг надаас юм асуудаг юм байна. Дүүрэн буузтай амаар дуугарах хэцүү, буузаа шууд залгичих бүр хэцүү хэсэг зуур нүдээрээ дохиж, гараараа зангаж байж арайхийж буузаа залгичихаад хэзээ хойно асуултанд нь хариулж этэр.

За тэгээд хоол унд идэж дуусаад таван гар муушигдав. Энд хүмүүс ямар зүгээр тоглох биш, аз харина гээд цөөн хэдэн төгрөг ч болов тавьж байж тоглоно. Би тэр мөнгөнд нь нээх улайраад байдаггүй юм. За тэгээд тоглоом эхэллээ. Над мод ирэхгүй хэсэг байж байгаад л бөөндөө ирнэ. Тэгээд овоо урагшилж байгаад л үсэрчихнэ. Тэгж тэгсээр 30-аад төгрөг алдав, таван гар ч дууслаа. Тав тоглоход ердөө хоёр хүн л ээлжилж хожсоор маниудынхаа мөнгийг хуваагаад хүртдэгийн. Тэгээд хожигдсон гурван гар ээлжилж боолт хийнэ гээд, азаар өөрийн боолт дээрээ гарч алдсан мөнгөнийхөө талыг эргүүлж авсан. Тоглож байхдаа хэд хэдэн удаа үсэрсэн нь миний муугийнх биш, харин харааны шилээ зүүгээгүйгээс хөзрөө буруу хараад, цэцэг хөзөр байхад баахан гил атгачихна, эсвэл дөрвөлжин хөзөр байхад бөөн бундтай л тоглоно гээд л орчихно.

За тэгээд хамаатныдаа хоночихоод өглөө нь бөөнөөрөө баярын хямдралыг далимдуулж дэлгүүр хэсэв. Өвөл болж байхад өмсөх дулаан хувцасаа базаагаагүй байсныг ч хэлэх үү өдөн куртка, малгай ороолт, хэдэн ноосон цамц авах шив. Энд ч өвөл нь хүйтэрч шалихгүй л дээ, харин удахгүй нутаг буцах гэж байгаа болохоор дулаан хувцас л аминд минь орох байх. Хувцас гэснээс манайх эцэг эхээс долуулаа, хоёр ах, нэг эгч, хоёр эрэгтэй дүү, нэг эмэгтэй дүү, би өөрөө айлын дундах нь. Намайг бараг онгоцноос буунгуут л манай хоёр дүү би ч энийг нь авна, надаа тэрийгээ өгөөрэй гээд л хамаг хувцасыг минь өмчилчихдөг юм. Тэгээд л ах жаал хувцас хунар базааж очно, буцаж ирэхдээ хамаг юмаа хураалгачихаад ирдэг хүн дээ.

Дэлгүүр хэсэж ирээд нөгөө урд нь хононо гэж байсан хамаатны ахындаа хэдүүл өөрсдийн гараар бууз хийж идээд, 2-3 шил пиво цааш нь харуулаад амарцгаасан. Тэгээд өглөө нь гэрийн зүг яарч байгаа юм чинь, бор ч гэсэн богдын өргөө гэдэг шиг энэ умгар өрөөндөө 2 жил гаран амьдарчихаар чинь ямар ч сайхан айлд хоносноос хамаагүй тухтай санагдаад байдаг юм. Гэртээ ирээд ойр зуур хөглөрсөн зүйлсээ эмхэлж аяга цай чанаж уучихаад ойрхон байдаг вьетнам шөлний газар очиж аяга шөл авч идэв.

Орой нь Эмоушн хамтлагийн тоглолт үзэх гэхээр ганцаардаад, энд байдаг нэг танил руугаа утас цохиж хамт үзэхээр болоод, 7 цагтай уралдаад очтол 6-д эхлэх тоглолт нь эхлээгүй л байлаа. Гадуур дотуур хөлхөлдсөн монголчууд олон. За ер нь үзэх гэж байгаа хүмүүсийн 70-аас илүү хувь нь 20 хүрэхгүй насны хүүхдүүд харагдсан. Тэгээд нэг буцдаг ч юмуу гэж бодсоноо, за өтөлснөөс үхсэн биш дээ гэж бодоод билетээ аваад орж үзэхээр шийдсэн. Үүдэнд нь Чинбатын гаргасан хоёр ч диск зарж байгаатай таараад хоюулангаас нь авлаа. Төгөлдөр хуурын бүтээлүүд байна лээ. Тэгээд тоглолтоо үзсэн, Эмоушны гурван охины дуулсан монгол, англи дуунууд таалагдсан. Үзсэн хүн бүр л өөр өөрийнхөөрөө дүгнэсэн байх, над бол дуулж байгаа, бүжиглэж байгаа, цаана тоглож байгаа хөгжимчдийн тоглолт этэр нь асар дажгүй санагдсан. Тоглолт үзэнгээ бас нилээн пиво уусан, уусныхаа зоргоор байн байн 00 гүйх хэрэг гарч этэр, намайг 00-д байх хугацаанд бас аятайхан дуунууд нилээн дуулагдсан байх гэж харамсаж байна.

Тэгээд шөнө нилээн орой болсон хойно автобус метрогоо хөлөглөөд гэрийн зүг. Эндхийн нэг сайхан юм нь автобус зогслоо ч шөнийн автобус явна.
За тэгээд бүтэн сайнд гэртээ бүтэн өнжиж, хийж дуусгаагүй байсан хичээлүүдээ ахиулсан. Орой нь Бостонд байдаг багштайгаа имэйлээр харилцаад л, сүүлдээ багш өөрөө над руу утсаар залгаж яриад энэ 4 дэх өдөр Бостон явахаар боллоо. Тэгээд төгсөх шалгалт энэ тэрээ өгөөд, монгол явахаасаа өмнө хоёр яс салъя байз.

За тэгээд өнөөдөр ажилдаа буцаж орж, нөгөө л нэгэн хэвийн амьдралдаа буцаж ирлээ. Өнөөдөр өглөөнөөс хойш нэг л бүрхэг, дүнсгэрдүү байснаа орой яг ажил тарахын алдад өдөржин уурлаад дүнсийгээд байсан тэнгэр авхай чинь учиргүй асгаруулдаг байгаа. Азаар ажил дээрээ шүхрээ аль дээр үед орхичихсон байсан. Бас шинэ авсан хар өдөн курткээ өмссөн байсныг хэлэхүү, хар шүхэр, хар куртктэй залуу 11-р сарын бороон дунд ажрах ч гүй алхсаар гэртээ ирсэн. Тэгж алхаж явахад November rain гэж дуу санаанд шууд орж ирэв.

Guns N' Roses - November Rain

November Rain

When I look into your eyes
I can see a love restrained
But darlin' when I hold you
Don't you know I feel the same

'Cause nothin' lasts forever
And we both know hearts can change
And it's hard to hold a candle
In the cold November rain

We've been through this auch a long long time
Just tryin' to kill the pain

But lovers always come and lovers always go
An no one's really sure who's lettin' go today
Walking away

If we could take the time
to lay it on the line
I could rest my head
Just knowin' that you were mine
All mine
So if you want to love me
then darlin' don't refrain
Or I'll just end up walkin'
In the cold November rain

Do you need some time...on your own
Do you need some time...all alone
Everybody needs some time...
on their own
Don't you know you need some time...all alone

I know it's hard to keep an open heart
When even friends seem out to harm you
But if you could heal a broken heart
Wouldn't time be out to charm you

Sometimes I need some time... on my own
Sometimes I need some time... all alone
Everybody needs some time... on their own
Don't you know you need some time...all alone

And when your fears subside
And shadows still remain
I know that you can love me
When there's no one left to blame
So never mind the darkness
We still can find a way
'Cause nothin' lasts forever
Even cold November rain

Don't ya think that you need somebody
Don't ya think that you need someone
Everybody needs somebody
You're not the only one
You're not the only one

Thursday, November 22, 2007

chuka-hair

one of my favorite songs

Happy Thanksgiving!!!


Юуны өмнө намайг тоож блогоор минь зочилдог эрхэм андууддаа болон жаргал зовлонгоо хуваалцан, үргэлж сэтгэлийн дэм хайрлаж байдаг хайрт хань, аав ээж, ах дүүс, найз нөхөддөө Талархалын баярын мэнд хүргээд, үргэлж бие биенээ баярлуулж, амьддаа биесээ хайрлаж яваарай гэж ерөөе!

Шинэ ертөнцийг зорьсон Английн аянчид далайн усанд хоёр сар шахам аялж 3000 бээр зам туулсны эцэст 1620 оны намрын сүүл сард зорьсон газраа арай ядан иржээ. Өвлийн хахир цагтай уралдан ирсэн тэдэнд хүний наад захын хэрэцээ болох хоол хүнс, орох оромж олоход тун хэцүү байлаа. Хоёр сарын урт удаан хугацааны аялалдаа туйлдан ядарсан аялагчдын ихэнх нь шинэ газар суурьшсан эхний хэдэн сард байгалийн ширүүнд хүчин мөхөсдөж, үхэл сэхэлдээ тулж байв. Харин аз таарахад "зүүн эргээр" нутагладаг Вампаног овгийн уугуул индиануудтай уулзсанаар тэдний тариа ногоо тариалж, ан гөрөө хийдэг, байшин сууц босгодог арга барилаас нь суралцан амь аврагджээ.

Үүний дараа жил буюу 1621 оны намар уугуул индианчууд болон шинээр ирсэн англичууд хамтын хүчээр арвин их ургац хураасны баяраа хамтдаа тэмдэглэснээс энэхүү Талархлын баярын эх тавигдсан түүхтэй. Энэ баярын тухай түүхийн хуудсанд ийнхүү үлджээ.

- 1621 он: Омгийн ахлагч эхнэр болон өөрийн шадар 90-ээд хүний хамт Англичуудын суурьшсан газар хүрэлцэн ирж, тэдний ургацын баярт оролцжээ.

- 1677 он: Генерал Жорж Вашингтон 12-р сарын 18 буюу Америкийн хувьсгалаар англичуудыг ялсан ялалтаа тэмдэглэх үүднээс энэ өдрийг "Бүх нийтийн талархалын өдөр" болгох тухай зарлиг гаргаснаар энэ өдөр нь шинэ байгуулагдсан АНУ-ын анхны Талархлын баярын өдөр болжээ.

- 1841 он: Шинэ Английн түүхч Александр Янг 1621 оны ургацын баярт оролцож явсан анхны суурьшигчдын нэг Эдуард Уинслоу-ын бичсэн захидлыг олж тайлснаар энэ өдрийг анхны Талархлын баяр байжээ гэж тодорхойлов.

- 1846 он: Сара Хэйл гэгч эмэгтэй 11-р сарын сүүлчийн Пүрэв гаригийг Талархлын өдөр болгон улс даяар тэмдэглэх тухай захидал тараах аянаа эхлүүлсэн ба энэ аян 17 жил үргэлжилжээ.

- 1863 оны 8-р сар: АНУ-ын ерөнхийлөгч Абрахам Линкольн иргэний дайны үеэр Викисбург, Геттисбург зэрэг газруудад Холбооныхон ялалт байгуулсны дараах өдрийг Талархлын өдөр болгох зарлиг гаргасан ч Сара Хэйлийн захидлыг авсны дараа 11-р сарын сүүлчийн Пүрэв гаригийг Талархлын баярын өдөр хэмээн зарлажээ.

- 1939 оны 11-р сар: Линкольны тогтоосон журмыг эвдэн Талархлын баярыг 11-р сарын сүүлчийн бус тэрний өмнөх Дүрэв гаригт тэмдэглэх болов. Учир нь Зул сарын баярын худалдааны улирлыг нэг долоо хоногоор сунгаж өгөхийг хүссэн Үндэсний жижиглэн худалдаалагчдын холбооны хүсэлтийг Ерөнхийлөгч Франклин Рузвелт хүлээн авч ийм шийдвэр гаргажээ. Энэ нь хүмүүсийн дунд ихээхэн будилаан тарив.

- 1941: Хүмүүсийн дундах төөрөгдөл будилааныг эцэс болгохын тулд ерөнхийлөгч Рузвелт энэ цагаас хойш жил бүрийн 11-р сарын дөрөв дэх Пүрэв гаригийг Талархлын баяр болгон тэмдэглэх журам баталжээ.

Saturday, November 10, 2007

"Гэгээн алсад одох юмсан"



Энэ сайхан аялгууг имээм-ээс олж авлаа. Бүр бага байхдаа л сонсож байсан ая шиг санагдаад байдын, Улсын филармонийн симфони найрал хөгжим гэж байхад д тоглогдож байсан. Сүүлд Эмошин хамтлагийн ахлагч, продюсер, хөгжимчин, ая зохиогч Чинбат төгөлдөр хуур дээр тоглож цомог гаргажээ. Энэ залуу насаар бол надаас дүү л байгаа, дүү хүүхэд гэхэд ийм олон цол гуншинтай, бас ч хийж бүтээсэн зүйлтэй сайхан юмаа. Ер нь урлагийн хүмүүс цаанаа нэг бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой, тэвчээр хатуужилтай, аливаа хэргийн төлөө тууштай, мэдээж хүн болсон хойно шантрах үе байна, гэвч өөрийгөө түргэн татаад авах чадвартай, тиймдээ ч амжилт бүтээлийг араасаа дагуулж явдаг гэж би боддог юм. Эмошн Чинбаа гэснээс Эмошин хамтлаг улс тунхагласны өдөрөөр энд ДиСи-д тоглолтоо хийх юм байна. Цаг зав гаргаад очиж үзэхийг бодноо.

Өө бас урлагийн хүмүүсийг шүтэхийн хажуугаар алтан гартай инженерүүдийн тухай бас дуугүй өнгөрч чадахгүй нээ. Энэ яахуу, гүүгл, юүтүүб, блогспот, иймээм, за тэгээд монголын маань сайтууд, яаая техник, ялангуяа мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байнаа гээл толгой сэгсрээд суухаас өөр яахав. Манийгаа унтаж, идэж, дэмий сэлгүүцэж байх хооронд л шинэ шинэ зүйлс нэмэгдээд байх болтой догоо. Маргааш гэхэд шинээр юу олж аваад энэ блогтоо оруулж, гангарах юм бол бүү мэд.

За дээр нэг хэсэг бөөн уянгын хөгжим оруулаад байсан нь нэгд, миний алжаал тайлан сонсох дуртай хөгжмүүд байлаа, хоёрт, шинэ авсан компьютертээ дасах гэж, бас суулгасан програмынх нь учрыг олох гэж хэсэг мунгинасаар шинэ зүйл бичсэнгүй. Болж өгвөл кириллээр бичих санаатай, тэгсэн энэ монгол кириллийг нь яаж идэвхжүүлэхээ мэддэггүй, ямар сайндаа Герман руу найзынхаа дүүд, бас энүүхэн Охайо-д байх хуучин ангийн анд руу мээсиж саваад тэдний оролцоотойгоор нэг юм сэргээлээ. Тэгээд одоо бичиж суугаа минь энэ.

Намрын налгар өдрүүд улираад сүүлийн өдрүүдэд гадаа жиндүү хүйтэн. Оройд гадуур алхаж, гимнастикийн дугуйланд явж биеэ чийрэгжүүлдэг байсан маань түүх болж үлдэх янзтай. Болж л өгвөл гэртээ, халуун хөнжилдөө шигдээд л, телевиз, радио, компьютерээр өөрийгөө саатуулаад л суумаар санагдаад байх. Эндхийн 0 градус ч хүрэхгүй сэрүүнд биеэ атируулж байгаа хүн идэр есийн хүйтэнд монголдоо очоод яажшуу нусаа хацартаа наах юм байгаа.

Өнөөдөр ажил тарж ирээд www.on-air.mn -ээр сонирхолтой байж болох хэдэн нэвтрүүлэг үзэв. ТВ-8 сувгийн "Хөшиг" нэвтрүүлэг үзээд сэтгэл эмзэглэж, бас жаахан бухимдав. Энэ нэвтрүүлгээр цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газартай хамтарч УБ хотоор шөнийн сурвалжлага хийж, УБ-аар нэг газар аваад байгаа бар зочид буудал, саун масаажийн газруудаар биеэ үнэлэгчидийг илрүүлж байгаа тухай гарч байна. Биеэ үнэлэгчдийн ихэнх 19-22 насны охид хүүхнүүд. Гэр орныхондоо шөнийн цагаар БААР-нд зөөгч хийдэг гэж хэлээд явна, тэгээд шөнө 4-5 болгож харьж өдөржин унтсаар харуй бүрий болмогц эргээд энэ ажилдаа гарна. Тэгээд тогтмол нэг зочид буудалд байрлаад, тэнд нь үйлчлүүлэгчид ирж үйлчлүүлээд гардаг гэх. Тэнд бүр 5 сартай жирэмсэн хүүхэн хүртэл цохиж явна, түүндээ санаа зовсон ч шинжгүй. Эмчийн хяналтанд орсон уу гэсэн цагдаа эмэгтэйн асуултанд ДОХ-ын шинжилгээ өгсөн гэж авдым даа. Нээрээ хэнэггүй гэхэд арай дэндүү, өөр ч юу гэх билээ. Бас зарим охид нь амьдралын боломж муу, гадуур ажил хийлээ ч одоогийн олж байгаа хэмжээний мөнгийг олох боломж хомс гэж ярих юм. Эдгээр охидын дунд их дээд сургуулийн оюутнууд хүртэл байна. Яасан гэхээр сургалтын төлбөр, хувцас хоолны мөнгөө энэ мэт аргаар олдог, заримыг нь ээж аавдаа илүүчилдэг гэж байна. Даанч дээ монгол минь энэ мэт аргаар олсон мөнгөөрөө эрдэм ном сурч, нийгэмдээ хэрэгтэй хүн болж төгсөж чадах боловуу? Эмс садарлавал үндэстэн мөхөнө гэж мэдсээр байж ингэж ч явах гэж дээ.

Бас буудалд хэдэн хужаа нартай самуурч байгаад эргүүлийнхэнд баригдаж байгаа хэдэн охид байнаа. Цаад хүмүүс нь өлөн зэлмэн амьдралд нь хэдэн төгрөгөөр тус дэм болдог гэнэ, тэгээд ичих ч үгүй тэднийгээ өмгөөлж, харин эсрэгээр монгол эрчүүдээ муулж байх юм. Монгол эрчүүд арчаатай байсан бол бид юу гэж ийм юм хийж явах юм бэ ч гэх шиг. Энэ бол зүгээр л өөрсдийнхөө арчаагүй байдлыг халхалж хамгаалах гэсэн жижүүрийн үгс. Түүнээс биш монголдоо хөдөлмөрлөөд өөрийгөө ч, гэр бүлээ ч өнгөтэй өөдтэй авч явах чадал тэнхээтэй залуус зөндөө бий.

Дээгүүр хэдэн дарга нар нь идэх уухын төлөө бие биенээсээ өрсөн тэмцэлдэж байх зуур, доогуур хүн чанар, нийгмийн ухамсар гэдэг зүйлс хөлийн чигчий хурууны хэмжээнд ч хүрэхгүй ядуурч байгаагийн нэг жишээ энэ буюу. Нийгмийн ухамсар, хувь хүний үнэт зүйлс үгүйрэх тусам хүмүүс "тархины тураал" хэмээх эдгэшгүй өвчинд нэрвэгдэж байна.

Wednesday, November 7, 2007

Beethoven




Moonlight Sonata (full version) Enjoy :D

Chinbaa




Manduhai Tsetsen Hatan by Jantsannorov

Tuesday, November 6, 2007

All stars - Burhan eh oron


Mongoliin ezent uls baiguulagdsanii 800 jiliin oid zoriulj urlagiin oduud yanz buriin l buteel tuurvijee. Ter dundaas ene duu klipeeree gots goid yalgarahgui ch aya ayalguu ni tsaanaa ovormots, yalanguya morin huuriin gotslol, urtiin duunii shuranhai, deer ni Saraagiin duulal ene duug uneheer chimj chadjee.

Mongoliin maani ondor uuls, orgon tal, tselmeg tenger, tsengeg ust gol gorhio gej ... hunii nutagt yavahad urgelj sanagdah yum daa.

Segsger ch gelee eej min, siimhii ch gelee ger min gedeg shig, odoohondoo uchraa oloh gej yadaj yavaa eh ornoo hun bur ooriin etseg eh, ger oron shigee hairlaj baigaasai gej bi chin setgeleesee husnem.

Monday, November 5, 2007

Tanaid honoyo

Za baiz honochihoor ail yusan bilee ingehed. Uurgevchee uureed garya gej.

Baga zaluu baihad saihan baij dee, hol gerteigeeree dalimduulaad "Oroitchihloo. Harih gesen unaa olddogui. Tanaid honoyo tegeh uu" gej ireel ah egchiindee, hamaatan sadangiinhandaa, naiz nuhudiindee geel neeh olon aild honoj yavlaa. Ter dundaas hamgiin ih ochij honoh durtai baisan ail ni bayanhushuund baisan egchiin maani hadmuud gej baigaa. Baruun aimgaas garaltai hoyor saihan hogshin baij bilee, urd ni manai eej aavtai hamt neg alban gazar ajillaj baisan, bur bagaasaa l horsh zergeldee ail saahaltiin uls baigaad suuld tetgevert garaad hot ruu nuuchihsen yum. Am bul oluulaa ch namaig ochinguut ali baigaagaaraa dailaad, tedniid bur huuhed ni yum shig l duraaraa baidag baij. Tegeed urd tavag duuren boortsog tavial, danh tsai sulartal nutag ornii sonin saihan yariulna. Er ni hoshin shogiin medremj saitai, hogjiltei saihan uls baij dee. Za uuniig end ni tur zavsarlaad undsen sedevtee oryo.

Ene 25-r suvag televizeer "Tanaid honoyo" nevtruuleg garaad nileen udaj baigaa bolovuu. Minii medehiin ene Altanturuu gedeg nuhur nileen olon aild honoj yavaa haragdsan. Er ni bol televiziin reality show-nii neg helber gesen utgaaraa baih yostoi l nevtruuleg. Za baiz yag ene nevtruulguudees UIH-iin gishuun Gundalai, Jargalsaihan, Hotiin zahiragch Batbayar, 2 huuhedtei ooroo elegnii hort havdartai Tungalag gedeg busgui (suuld hoorhii zailuul taliigaach bolson), duuchin Saraa, Javhlan, Bayasgalan, tomor zamchin emegtei, gudamj tseverlegch egch, hoshin shogiin Bayarmagnai, ahmadiin holboonii Baasan guai, bas huuhed asramjlah tov geel toochood baival nileen nevtruulegiig ni uzchihjee. Medeej gants udaagiin honoltoor tuhain ailiig dugnej, gants uulzaltaar tuhain huniig buren togs tanij mederne gej yu baihav. Gehdee l nevtruulgeer damjuulj amidraliin olon yanziin ongo ayas, tuunii dotor jiriin ger buliin enguun amidraliig yamar ch zasal chimeglelguigeer haruulj baigaa ni olon tumend negiig boduulsan, yadarsan negendee tuslamjiin garaa sungahad niigmiig urialsan, er ni bol dajgui nevtruuleg gej bi uzdeg.

Za tegeed mani hashir Altanturuu chin Erunhiilogchiin ailchlaliin bagt bagtaj ireed ene DC-d baih hugatsaandaa bas aild honojee. Honoh honohdoo hamaatnii maani horshiind honosiim baina. 1996 ond Atlanta-iin olimpod oroltsoj yavsan choloot bohiin tamirchin Sergelenbaatar gej zaluugiind ene udaa honojee. Medeej mongoloos dongoj irsen hunii nudeer bol endhiin mongolchuudiin amidral hangaluun, neeh l saihan mashin tereg hologloson, ondor tselger baishind amidarsan, idej uuj baigaa ni ch tansag l haragdaj taaraa. Bi ch bas anh ircheed l culture shock gedeg yum ni arilahgui heseg erguutdeg baij bilee.

Tegeed nuguu ailiin humuus herhen zovj, hols huchee shavhaj baij odii zeregtei amidarch baigaa tuhaigaa tailbarlah gej oroldoj baigaa ch tsaad hotlogchiin tarhind yag ter utgaaraa buuj ogohgui. Ter chineegeeree mongold ene nevtruulgiig ni uzeed suugaa humuust bodit baidal shal esregeeree durslegdene gesen ug. Nevtruulegch zaluu untahiinhaa omno zaaval neg dugnelt heldeg jamtai. Ter ch jamaaraa helj baina: "Er ni amerikt baigaa mongolchuud maani saihan amidardag yum baina. End irsen mongolchuudaas butsaj nutagtaa harih hun er ni baihgui bololtoi. Er ni hariad yaah ch yum bilee" eter geed.

"Nutag butsana" gedeg hun buriin huvid yanz bur baih l daa. "Mongol hun, mongol mori zaaval eh nutag ruugaa guideg" gedeg. End negent ger buleeree baigaa ulsiin tuhaid ar tiish sanaa zovoh yum baihgui, harin ur huuhdiinhee ireeduin toloo, sain bolovsrol ezemshuulehiin toloo oorsdiigoo zoliosolj baigaa heseg hun baih. Minii tuhaid udahgui harih tuhai l bodoj baina.

Aa bas nevtruuleg uzej baihad setgel serthiilgesen neg zuil gevel horsh amidardag ger buliin 2 orj irj baina. Tegeed oorsdiigoo harlachihsoon geed zarlaad avdiin. Tegeed bichig barimtaa hootsoldoj baigaa, hereg zorchil hiichihgui l bol end haraar amidraad bolood baina eter geed zalj ogch bainaa. Za ter 2 ch yaahav gej bodyo, oshoo tsaana chin ajilaar, surguuliar gadaadad zorchih gesen olon mongolchuud, huuhed zaluuchuud mongoloor duuren baigaa. Ted nar visa avahaar ali neg elchind handana, tegehed ni mongolchuud gadaadad garaad ergej irdeggui, tendee shingehiig boddog geed l butsaana shuu dee, odoo ch butsaasaar l baigaa. ter met zuilee bodood teruuhen horomd argalaad evteihen ongorohod yaadag bainaa gej buhimdav.

Za neg iimerhuu l yum bolsiim daa.

Thursday, November 1, 2007

Buyan arvijih odor

Ochigdor oroi eejteigee yarij Burhan bagshiin ih duitssen odor buyu Budda bagsh taalal togsoj Burhan duriig olson odor 11-r sariin 1-nd bolj baigaag medej avlaa. Tegeed ene odor buyan hiivel hiisen buyan ni myanga dahin delgerdeg, harin nugel uildeh yum bol nugel hilents ni bas tochnoon dahin nemegddeg yum gene.
Tegeed eejiinhee helsneer tsagaan hool idej matsag barij baina. Oglooguur bol alim jims, talh eter ideed. Harin ajlaas irenguutee gyals budaa agshaagaad maslo, elsen chiher, jaahan uzem deer ni hayaj hutgaad l, aan bas chihertei tarag neg ayagiig uuv. Ene berees gedeg hoolond baga baihaasaa l durtai bailaa. Halit dursahad haaya eejteigee, egchteigee, esuul angiinhantaigaa hot huree orohooroo Bambaruush kafe-d suuj bereesddeg bailaa shtee.
Za tegeed onoodoriin huvid hiij giiguulsen buyan bagatai baisan ch gelee, yamar ch gesen shirheg nugel uildeegui baih gej naidaj baina.
Sain buhen delgertugei!!!
(zurag oruulah gesen boldoggui ee. huuchin komputeree zasvart ogood shine komputer deer mongol font ch ugui, zurag horog ch oruulj chaddaggui yaaya daa baiz)

Wednesday, October 24, 2007

Журавли

Эрлийн үзүүрт тос, эрсэн зүйлээ интернэтээс гэж аргагүй үнэн юм даа.

Журавли хэмээх энэ дуу нь Дэлхийн 2-р дайны үед Москва орчмын тулаанд баатарлаг гавьяа байгуулсан нэр нь тодроогүй орос цэрэгт зориулагдсан хэдий ч үе үеийн хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшин, зөвлөлт-оросууд гэлтгүй социализм-комунизмыг байгуулалцаж байх үед төрж өссөн аав ээж, ах эгч, бидний үеийнхний сонсох, дуулах дуунуудын нэг болсон гэдэгтэй маргах хүн олдохгүй байхаа.

Энэ дууг сонсонгоо байлдаантай кинонд нугасгүй байсан балчир нас, улаантан - цагаантан, орос - германаараа талцаад байлдаж тоглож явсан томоогүй үе, урлагийн үзлэгт ангиараа бэлдээд бусниулж явсан хүүхэд нас, сургуулийн их найрал дуулаачдын эгнээнд багтан давжаа биетэйн улмаас урд талын эгнээнд зогсож дуулж явсан үе, за тэгээд олон олон дурсамжууд эргэн дурсагдаж байна.

Хамгийн гол нь сургуулийн урлагийн үзлэг, баярын концерт, ер нь аливаа арга хэмжээн дээр ахлах ангийн 2 эгч энэ дууг гитар дээр маш чадварлаг тоглож, хоолой салган хоршиж дуулдаг байсан нь надад их таалагддаг байсан.

Манайд цэрэг эх орны сэдэвтэй олон сайхан дуу байдаг, тэр дундаас гавьяат жүжигчин Дамчаа гуайн дуулсан "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киноны дуу хэзээ ч үл мартагдах сайхан дуу. Гэснээс, саяхан 25-р сувгийн мэдээнээс Дамчаа гуай манай Сонгино тосгоны орон сууцанд амьдардаг иргэдийн өмнөөс Төр засагтаа хандан эсэргүүцлийн суулт хийж эхэлсэн гэж дуулаад сэтгэл их өвдөв. (за сэдвээсээ халиад явчихсан шүү)

Би өөрөө Биогийн унаган хүүхэд л дээ. Эрт урьд цагт Монгол улсыг социализмын материал техникийн бааз байгуулах гээд явж байхад Биокомбинат гэж малын эм бэлдмэл үйлдвэрлэж, хөдөө аж ахуйд бэлтгэн нийлүүлдэг улсдаа цорын ганц химийн үйлдвэр байлаа. Үүнийгээ дагаад ч ажилчин албан хаагчид нь хангамж сайтай, ер нь бол тэрүүхэндээ л товхийсэн суурин байлаа. Харин ардчилал зах зээлийн салхинд хөдөөгийн ард түмэн малжсан ч малынхаа эрүүл мэнд дархлаажуулалтад бага анхаарч, улмаар манай био үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт муудан, улсаас харж үздэг нь багасаад өвдөг дээрээ хэсэг сөхөрсөн л дөө. Үүний хар гайгаар Сонгино гэдэг тосгон хотын хөдөө (lost world) болж хувирсан. Түүнээс хойш орон сууцнуудын халуун ус тасарч, халаалт дулаан зогсоод өвлийн хүйтэнд хөгшид хүүхдүүд нь ханиад томуунаас салдаггүй хэцүүхэн байдалтай одоог хүртэл хэвээр л байгаа юм байна. Энэ хугацаанд тосгоны иргэд дүүрэг, хотын захиргаа, за тэгээд тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүддээ гомдол гаргаад ч бахь байдгаараа. Сонгууль болохоор л тэр зовлон дээр нь дөрөөлж гарч ирэгсэд урин хавраар халуун орноос цувран ирж, үр дэгдээхэйгээ төрүүлж өсгөж хамаг ажлаа амжуулж аваад, намрын сэрүү ормогц үүрээ орхин оддог тогоруу шувуу мэт цуварсаар, ирсээр, одсоор. (сэдвийн холболт)

Харин энэ удаа монголын маань тайз дэлгэцийн алтан үеийн төлөөлөгчдийн нэг, "Үер"-ийн Молом занги, "Дайсны цэргүүдээ сонсоцгоо"-ийн япон хурандаа, "Би чамд хайртай"-ийн ангийн багш, "Мандухай цэцэн хатан"-ы Цэсмэл түшмэд буянтай буурал маань өөрийн эрүүл мэндийг үл хайхран угтан ирж буй өвлийн жавраас өмнө нутгийн иргэдийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хороо хорины үүдний чулуун шалан дээр намрын жихүүнд хайрагдан өглөөнөөс үдэш хүртэл суулт зарлаж байгаа юм байна.

Хөөрхий дөө, миний ахмад үе буянтай буурлууд хамаг залуу насаа эх орон, ард түмнийхээ төлөө зориулчихаад эцэст нь энэ ороо бусгаа цагт төр засагтаа ингэж ч гадуурхагдан хаягдах ч гэж дээ.

Сайн бүхэн дэлгэрэх болтугай!!!

Эцэст нь дээрх дууг гитар дээр амьдаар дуулж сонирхуулсан Амараа-д баярласнаа илэрхийлж, уран бүтээлийн арвин их олзтой байхыг ерөөе.

Saturday, October 20, 2007

Хагас сайн

Бямба гариг бол миний хувьд нэр нь л хагас сайн болохоос нидэр дээрээ жирийн нэг ажлын өдөр болоод удаж байна. Одоо ингэсхийж байгаад босож ажилд явах бэлтгэлээ хийнэ дээ. Тэгээд бүтэн өдөржин америкийн ард түмний нэгээхэн хэсгийг "хир буртагаас нь салгаж, тоосыг нь гөвөх" ариун үйлсэд борви бохисхийлгүй зүтгэнэ дээ.
Өчигдөр орой нилээн усархаг ширүүн бороо орсон, харин одоо сэрүүвтэр боловч нартай цэлмэг сайхан өглөө болж байна. Ер нь хагас сайн болохоор өөрөө өөртөө өнгөрсөн долоо хоногт хийж амжуулсан болон амжуулаагүй ажлуудаа дүгнээд, ирэх долоо хоногийн тухай урьдчилан боддог зуршилтай.
Энэ долоо хоногт хийсэн зүйлс гэвэл:
- Түрүү долоо хоногт монголд хамаатны маань хөгшин бурхан болсон юм. Тэгээд бүтэн сайнд энд байдаг хүүхдүүдийнхээр нь очсон. Зан сайтай айлд хүн болгон цуглана гэдгээр энд байдаг ах эгч хоёр маань хүнд хар буруу санадаггүй, нийтэч, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм. Тиймээс ч энд тэнд байдаг найз нөхөд, танилууд нь ар араасаа цуварч ирэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгааг нь харж суухад таатай байлаа. Ийм хэцүү хүнд үед хүний газар орь ганцаараа сууж байвал сэтгэл тавгүй, хэцүү л байх биз. Тэгээд орой нь монгол лам ирж ном уншаад л, тэр номонд юун тухай өгүүлж байгааг утгачлан ойлгохгүй ч нүдээ хагас анин залбираад сууж байхдаа тэнд байсан бүх хүний сэтгэлийн уй гашуу арилаад, гагцхүү бурханы оронд заларч байгаа тэр хөгшиний аян зам өлзийтэй байгаасай, эргэж хүүхдүүддээ заяагаасай гэж би дотроо ерөөж суусан.
- За тэгээд энэ долоо хоногийн ажил төрөл ерөнхийдөө хэвийн. Ирэх долоо хоногоос сургууль дээр "Эцэг эхийн сар" эхэлж байгаа, эцэг эхчүүд ээлж ээлжээр хичээл дээр сууж хичээлийн явц, хүүхдийнхээ байдлыг ажиглана. Түүнд зориулж хэд хэдэн сургалтын материал шинээр хийж тавьсан юм байна. Үүний өмнө захиралууд ирж суусан, боломжийн үнэлгээ авсан.
- Энэ лхагва гаригт Далай лам Вашингтон ДиСи-д ирж ерөнхийлөгч Буш-ээс жирийн иргэдэд олгодог төрийн дээд шагнал болох Конрессын алтан медаль гардан авч ёслол үйлдсэн. Үүнтэй холбоотой мэдээг Интернетээс олж аваад, чадан ядан орчуулснаа Орлоо.ком-д тавиулсан. Тэгээд зогсоогүй арай олон хүн олж уншаасай гээд хамагмонгол.нет рүү арай хожуу явуулж тавиулсан чинь 2 сайтын хооронд бие биенээсээ будаа идлээ гэсэн хэрүүл дэгдээх шахаад, админ-аас нь хүртэл хүмүүсийн гомдлын талаар имэйл авдаг гэж байна шүү. Гэхдээ тийм ч айхтар том асуудал болоогүй ээ, харин бухимдахаасаа илүү талархаж байгаа нь олон байгаа болов уу.
За ажилд явах болчихлоо. Дараа үргэлжүүлье.

Wednesday, October 17, 2007

Далай лам, Конгрессын алтан одон, Америк - Хятадын харилцаа

art.dalai.award.ap.jpg
Намрын энэ налгар сайхан өдөр АНУ-ын Конгрессын ордонд нэгэн том ёслол болов. Буддын шашины тэргүүн, Дээрхийн гэгээн Далай ламтан АНУ-ын ерөнхийлөгч Ж. Бушаас Конгрессын алтан одон гардан авчээ. Шагнал гардуулах ёслол дээр Далай багш хэлэхдээ "Эгэл жирийн гэр бүлд төрж өссөн Бурханы шашины ламтан надад энэ өндөр дээд шагнал гардуулж байгаад гүнээ талархаж байна" гэжээ.

Үүнээс өмнөхөн Хятадын зүгээс энэхүү үйл явдлыг буруушааж, Далай ламд төрийн хамгийн дээд одон медалиа гардуулан, ёслол үйлдэж байгаагаараа АНУ хоёр улсын харилцаанд хүндрэл учруулж байна гэж мэдэгджээ.

Гэвч Далай лам Төвдийг Хятадаас салган тусгаарлах биш, харин Төвдийн ард түмэнд үндэстний автономит эрхийг бодит утгаар нь эдлүүлэхийн төлөө тэмцэнэ гэдгээ дахин давтан тэмдэглэв. Мөн "Төвдийг тусгаар улс болгож, нийгэм-улс төрийн хуучин тогтолцоог сэргээн тогтоох нь миний далд зорилго мэтээр Бээжингийн тал бусдад таниулахыг хичээдэг. Энэ бол огт үндэслэлгүй, ташаа ойлголт юм" гэжээ.

Харин ерөнхийлөгч Буш хэлэхдээ, энэхүү ёслол нь Хятадын дургүйцлийг хөдөлгөхдөө бус, гол нь шашины хувьд хавчигдан гадуурхагдсан энэ их хүнд хүндэтгэл үзүүлэхэд оршино гэжээ. Тэрбээр америкчууд шашин шүтлэгээр хавчигдан зовогсдыг зүгээр хараад, эсвэл тэдний хажуугаар нүдээ аниад өнгөрч үл чадна хэмээгээд Далай лам бол дэлхийн энх тайван, амар амгалангийн бэлэг тэмдэг бөгөөд бурханы шашинд итгэгч олон түмний оройд залрах итгэлийн гал юм гэж тэмдэглэв.

Далай лам шагналын одонгоо хайрцагнаас нь гаргаад тайзан дээр хамт зогссон конгрессын гишүүдийн зүг харуулж өргөн хүндэтгэл үзүүлэв. Ардчилсан болон Бүгд найрамдах намын удирдагчид Далай ламын энх тайвны үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж баяр хүргээд, түүнд эх нутагтаа эргэн хөл тавих боломж олгохыг Хятадын талд уриалав.

Ерөнхийлөгч Буш энэ Мягмар гаригт Бурхан шашины тэргүүн 14-р Далай ламыг Цагаан ордонд хүлээн авч уулзсан ба уулзалтын үеэр түүнд хандаж "хэн хэн маань шашины эрх чөлөөг дэмждэг, тиймээс ч би хувь хүний хувьд таныг биширч хүндэтгэж явдаг. Тийм болохоор энэ ёслолд өөрийн биеэр оролцоно" гэдгээ мэдэгджээ. Мөн цааш нь, Хятад улс шашины эрх чөлөөг ашиг сонирхлынхоо төвд тавьдаг орон, тиймээс ч Далай ламыг хүлээн авч уулзах хэрэгтэй. Хэрэв тэд түүнтэй уулзаж ярилцвал түүнийг энх тайван, эв нэгдлийн төлөө хүн болохыг мэдэж авах болно гэжээ.

Хятадын тал энэхүү ёслолыг улс төрийн асуудал болгон авч үзээд, Далай ламд олгосон энэхүү шагнал нь цаад утгаараа АНУ-аас Төвдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл гэж үзэж байна. Хятадын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд Хятад-Төвдийн хоорондох асуудал бол зөвхөн Хятадын дотоод хэрэг болохыг цохон тэмдэглэжээ. Мөн цааш нь АНУ-ын удирдагчид Далай ламыг хүлээн авч уулзсанаараа олон улсын харилцааны үндсэн зарчмыг ноцтой зөрчлөө гэжээ.

Түүний айлчлалын талаар Хятадын талын энэ мэт шүүмжлэлийг сонсоод Далай лам "тэд үргэлж л ингэж байдаг юм" гээд тайван инээмсэглэж суужээ.

Конгрессын алтан медаль нь бүх амьдралаа нэгэн гарамгай үйлсэд зориулсан алдартнуудад олгодог дөрвөн том шагналын нэг ажээ. Энэ шагналыг урьд нь Тереза эх, Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Мандела, Английн ерөнхий сайд асан Уинстон Черчиль, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч бейсболын тамирчин Жэки Робинсон нар хүртэж байжээ.

Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Дана Перино мэдэгдэхдээ, ерөнхийлөгч Буш Далай ламыг шашины агуу удирдагч гэж үздэг бөгөөд түүнтэй дөрвөн удаа нүүр тулан уулзаж байсан. Тэрбээр саяхан Австралид болсон "Их найм"-ын удирдагчдын уулзалтын үеэр энэ шагнал гардуулах ёслолд өөрийн биеэр оролцох гэж байгаа тухайгаа Хятадын ерөнхийлөгч Ху Жинтаод мэдэгдсэн гэжээ.

Хятадын энэ шүүмжлэлийг Цагаан ордон авч үзээд, Хятад улс өсөн нэмэгдэж буй худалдааны харилцаагаа зохицуулах арга эрэлхийлж байна, мөн Хойд Солонгос болон Ираны цөмийн хөтөлбөрт хамтран оролцох санаархлаа илэрхийлж байна гэж үзжээ.

Хятад улс Төвдийг өөрийн харьяа муж болгон зарласнаас нэг жилийн дараа буюу 1951 оноос Төвдийн засгийн эрхийг гартаа авчээ. Зарим шинжээчид үүнийг олон улсын гэрээ дүрэм зөрчсөн явдал бөгөөд Хятад улс Төвдийн ард түмний шашин шүтлэг, бусад үндсэн эрх, эрх чөлөөг илэрхий зөрчиж байна гэж буруутгадаг ажээ.

1959 онд Хятадын эсрэг хөдөлгөөн дарагдахад 24 настай Буддын шашины удирдагч Төвдөөс дүрвэн гарчээ. Далай лам хөрш Энэтхэг улс руу цөлөгдсөн ч тэндээс хэдэн арван жилийн турш өөрийн засгийн газрыг удирдаж байсан юм.

Хэвлэлийн төлөөлөгч цааш нь, энэхүү үйл ажиллагаа нь Америк, Хятадын харилцаанд ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч Буш мэдэгдэхдээ, Америкийн ерөнхийлөгч шашины эвлэрэл, шашины эрх чөлөө нь аливаа үндэстэнд нэн чухал болох тухай ярьснаараа хоёр улсын харилцаанд ан цав суулгана гэж бодохгүй байна. Би хятадын удирдагчдтай уулзах бүртээ энэ тухай оцлон тэмдэглэдэг гэжээ.

Далай ламын хийж буй үйлсийг "салан тусгаарлах ажиллагаа" гэж үзсээр ирсэн Хятадын засгийн газрын байр суурийг намжаахад нилээн The promise of good intentions did not seem to assuage the Chinese government, who labeled the Dalai Lama's work "separatist activities."

"Өнгөрсөн хугацаанд Далай ламын хэлсэн үг, хийж буй үйл хэрэг нь түүнийг шашины нөмөр дор салан тусгаарлах үйл ажиллагаа явуулж буй улс төрийн цагаач болохыг харуулж байна" гэж Хятадын гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Төвдийн коммунист намын нарийн бичгийн дарга Zhang Qingli Далай ламын тухай илт дайрч доромжилсон үгс хэлжээ. Тэрбээр, Далай лам бол өөрийн эх нутагтаа хайгүй нэгэн бөгөөд эх орноо хагалан бутаргахыг үргэлж санаархаж явдаг гэжээ.

1989 онд Нобелийн шагнал хүртсэн 14-р Далай лам Лувсанданзан Төвдийн ард түмнийг тусгаар улсаа байгуулахыг уриалах бус, харин тэдэнд автономит эрхтэй муж болохыг зөвлөдөг гэж хэлжээ.

Эх сурвалж: Вашингтон Си Эн Эн (2007-10-17. Лхагва гариг)

Tuesday, October 16, 2007

Шоппинг лист


Ойрд монгол явах гээд жаахан ч гэсэн мөнгө хэмнэх санаатай байдаг, гэтэл ходоод хоол нэхээд байдаг, яадаг ч юм билээ гээл үү.
Зоо ингэсгээд гарч хоолондоо явна. Ингэхэд дэлгүүрээс авдаг хүнсний нэр төрөлөө зоож үзье гэж бодлоо. Яг одоогоор зайлшгүй худалдаж авах зүйлс гэвэл:
- Ууталсан жижиг талх (Whole wheat rolls)
- Цагаан будаа, хивэгтэй хар гурил
- Үхрийн мах
- Төмс, лууван, сармис
- Алим, банан, усан үзэм
- Крамбери жимсний шүүс
- Сүү, тараг, масло, томато паста ингээл болоо. Нэг иймэрхүү юмаар хооллоё гэхэд долоо хоногтоо 30 дойлуур элбэг, мэдээж архи, пивоны үнэ ороогүй. Зарим үед гадуур хооллобол сарын хоолны зардал 200 гараад л явна. За тэгээд амьдрахын төлөө идэхгүй гээд ч яах билээ. Ид гэж ам заяасан юм байгааз дээ.

Өөрийгөө хүндлэхүй

За нэг том гарчигийн дор өчүүхэн санаагаа буулгаадхая.
Бусдын хүндлэлийг олохын тулд бусдыг эхэлж хүндэтгэж сур гэдэг байх аа? Минийхээр бол өөрийгөө хүндэлж сурсан хүн л өрөөл бусдыг хүндэтгэж чадна гэж боддог юм. Хүндэтгэл гэдэг үгийн утгыг авч үзвээс өөртөө ч, бусдад ч "ХҮН" гэдэг үүднээс хандаж харьцах гэсэн үг боловуу. Хүний өөрийгөө хэрхэн хүндэтгэж байгааг ерөнхийдөө тухайн хүний биеэ авч яваа байдал, бусадтай харьцаж буй харьцаа, хүрээлэн буй орчинтойгоо харьцаж байгаа байдал, ажил хөдөлмөртөө хандаж буй хандлага зэргээр тодорхойлж болох юм.
Яагаад энэ тухай бичих болов гэвэл, би гэдэг хүн ажил дээрээ бохир заваан, эсвэл эмх замбараагүй зүйлсийг үзэж чаддаггүй. Харин гэртээ бол хамаагүй ээ, намайг хэн хэлж нохойг хэн саахав гэгчээр замбараагүй талдаа. Гэхдээ энэ нь хэсэг хугацаанд ганц бие хүний амьдралаар амьдарч байгаатай маань холбоотой боловуу. Ажил дээр эргэн тойрон зүйлс эмх замбараагүй, бохир байх нь өөрийгөө доош нь хийгээд байх шиг санагдаад байдийн.
Өнөө өглөө эрт ажилдаа очлоо, тэгсэн чинь сургуулийн коридороор нэг хог, ямар нэг шингэн дуслуулсан ул мөр гээд халтартсан юм байх. Тэгээд зүгээр хараад суугаад байж чадсангүй. Учир нь удахгүй эцэг эхчүүд нь хүүхдүүдээ дагуулсаар орж ирэх болчихсон байдаг, гэтэл тийм муухай шал шавхай дунд хүүхдүүдийг угтана гэдэг нэгд эцэг эх, хүүхдүүдийг, хоёрт өөрийгөө доромжлоод байх шиг санагдаад ер болдоггүй. Уул нь бол шал шавхайтай зууралдах нь миний ажил үүргийн хуваарьт багтаагүй эд л дээ. Гэхдээ тэвчиж чадалгүй резин бээлий углаж аваад, шалны алчуур модоо бариад л зүлгэж гарсан. Үр дүнд нь сургуулийн шал өнгө орж, тэр дунд хүүхдүүдээ угтаж авах миний сэтгэл гэрэлтээд л гийгээд л ирсэн.
Тэгээд бас болоогүй сургуулийн удирдлагадаа сургуулийн цэвэрлэгээний талаар анхааруулж мэдүүлье гэж санаад "Анхаар! Нойтон шал!!!" гэсэн тэмдэгийг нь хаалганы ойролцоо тавьчихсан гэж байгаа. Тэгсэн чинь менежер гуай мэдсэн юм шиг ердийн цагаасаа хоцорч ирсэн л дээ. Гэсэн ч гандан буурахгүй боломж гармагц менежертээ энэ тухай мэдэгдээд авсан.
Зарим хүмүүс намайг удирдлагаас оноо авах гэж үүнийг хийж байна гэж ойлгосон байна лээ. Би ч тэд нарт бид анги танхим, байгаа орчноо сургуулийн дайтай цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгах хэрэгтэй, тэгж гэмээнэ бид өөрсдийгөө багш гэдгийг мэдэрнэ. Үгүй бол бид барааны агуулахад байгаа ажилчдаас ялгаа юу байна гэж ухуулав. Тэд ч надтай санал нэг байсан. Яахав хожим тэд нар намайг гэж яг таг санадаггүй юмаа гэхэд, хамт ажиллаж байсан монгол залуу нэг иймэрхүү хүн байж билээ гэж дурсах байлгүй. Энүүхэндээ л Монгол улсын төлөөлөл болж байгаа хүний хувьд өөрийгөө хүндэтгэж, өрөөл бусдыг ч хүндэлж байгаагаараа төрсөн нутаг ус, эцэг эхийнхээ нэрийг ч хүндэлж явна гэж би бодно.

Wednesday, October 10, 2007

Upside Down jack Johnson

Энэ долоо хоног амьдрал нэг хэвийн, хийдгээ хийгээд явж л байна. Харин энэ сэтгэл санаа нэг л бишээ, уг хүн нь уул нь хүн амьтантай маргалдаж зөрөлдөөд байдаггүй, асуудлыг өөртөө ч, өрөөлд ч аль болох хүндрэл багатай, тайван замаар шийдэхийг оролддог хүн юмсан. Гэтэл ойр хавийн хүмүүсийн хэлсэн үг, хандах хандлагад бухимдаад ч байх шиг, тачигнатал биеэ өмөөрмөөр ч санагдаад байх шиг.

Өчигдөр гэхэд энэ байрны эзэн авгай, түүний танилд, өнөөдөр хамт ажилладаг нэг хүнд муухай аашилчихсан гэж байгаа. Бүр биеэ барьж чадаагүй, гэхдээ хорон муу үг чулуудаагүй. Зүгээр л биеэ өмгөөлж, өндөр дуугаар өөрийгөө илэрхийлсэн гэхүү дээ.

Би тэгээд хүн амьтан руу хашгирахгүй байж байгаад нэг дугарахаараа дараа нь түүнээсээ санаа зовоод, шаналаад толгойгоо өвтгөөд байдийн. Энэ долоо хоног иймэрхүү эмзэг байдалтай эхэлсэн, удаан үргэлжлүүлээд яахав, ингээд дуусгая байз.

Багачуулын хэлдгээр олон долоон юм яриад байгаа хүмүүсийн хажуугаар гараа халааслчихаад КҮҮЛ царайлаад энэ дууг исгэрээд, аялаад явж байдиймуу яадын.

Дуу гэснээс энэ дууны цаана явж байгаа шиг гитар дарж сурахымсан. Эрдэмд суралцахад оройтоно гэж үгүй гэдэг байхаа.

Monday, October 8, 2007

I am going home

Гэрээс гараад уджээ. 3 жил хагас гэдэг богино мэт сонсогдовч ид хийж бүтээж, бужигнуулж явах залуу насныхаа багагүй хэсгийг Америк хэмээх нэр нь сайхан ч, нидэр дээрээ хатуухан энэ газар ёстой л "сүүлнээс өөр ташуургүй, сүүдрээсээ өөр нөхөргүй" өнгөрүүлчихдэг юм байна. Энд тоотой хэдэн танил байвч бүгд л ажил, мөнгө гэж санаа зовсоор хааяа баяр ёслолоор нэг уулзалдах юм даа.

Зарим хүмүүс гадаадад гарсан болгон бөөн мөнгө өвөртөлж харих ёстой мэт ойлгоно, би ч бас дээхэн үед Германд гэр бүлээрээ байсан ахыгаа мөнгийг уут уутаар нь олж байгаа гэж боддог л байлаа. Хүн зорилгодоо хүрэхийн тулд нилээд зүйлсийг золиосолж, нилээд боломжуудаас түдгэлзэх хэрэгтэй болдог бололтой. Би л гэхэд өнөөгийн энэ түвшинд хүрэх гэж олон ч зүйлээс татгалзсан даа, мөнгөний ажил хөөе гэхээр хичээл сургууль хоцрогдчих гээд, номоо уншаад суух гэхээр ходоод хоол, бие хувцас хунар нэхээд. Тэгээд эхийг нь эцээж, тугалаа тураачихгүйн тулд аль алийг нь тэнцүүлэх хэрэг гарсан.

Тэгээд энэ хичээл зүтгэлийг минь Бурхан харж үнэлсэн үү, эсвэл хөөрхий амьтныг өрөвдсөн үү ямар ч гэсэн авахаар хөөцөлдсөн бичиг баримтууд ямар ч саадгүйгээр бүтээд л байсан. Үүнд, хамгийн түрүүн банкинд данстай болсон, нийгмийн даатгалын дугаар авсан, сургууль дотроо долоо хоногт 20 цаг ажиллах эрх авсан, зээлийн картуудтай болж өөрийн гэсэн зээлийн түүх үүсгэсэн, ажиллах эрхээ 40 цаг болгож нэмэгдүүлсэн, жолооны үнэмлэхтэй болсон, анх удаа цоо шинэ машин зээлээр авсан (харамсалтай нь хэсэг унаж байгаад аваарт орж машинаасаа салсан, хэдий ноцтой аваар байсан ч эд эрхтэн бүтэн, амь мэнд, санхүүгийн тал дээр хохиролгүй гарсан минь хамгийн том аз) мэдээж гэрийн даалгавруудаа хийж шалгалт шүүлгээ амжилттай давсан, ажиллаж байгаа газраа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж тушаал дэвшсэн, хамгийн сүүлд гэхэд ажлын визээ авч "оюутан" гэдэг статусаа "түр ажилчин" болгуулж чадсан гээд л нилээн л юм болж өнгөрсөн байна. Мэдээж тэр болгоныг дурдана гэвэл барагдахгүй, ерөнхийдөө ийм л дүр зураг харагдаж байна.

Гэхдээ үүнээс илүү хийх ёстой чухал зүйлс ард минь хүлээж байгаа. Ямар ч байсан гэртээ л харьж бие болоод сэтгэлээ эрч хүчээр цэнэглэж авах минь.

Шинэ ачтай болов


Энэ мэдээг өчигдөр дуулаад бөөн баяр. Манайх гэдэг айл аав ээжээс 7-уулаа, ах дүүс маань бүгд хүнтэй сууж, тусдаа гарцгааснаар одоо 10 ач зээтэй болов. Урд нь хүү, охины харьцаа 6:3 байсан бол отгон ач маань хүү төрж харьцаа 7:3 боллоо.

Шинэ үртэй болсон дүүгийнхээ гэр бүлд аз жаргал, эрүүл энх, амжилт бүхний дээдийг хүсье.

Зураг дээр: Зүүн гар талаас том ахын 2 хөвгүүн, 2 ихэр дүүгийн маань хөвгүүд

Tuesday, October 2, 2007

Нойр ...

Өчигдөр орой жийм-д орчихоод харих замаараа Старбаксаар орж халуун кофе авч уусан. Ядарч байсан бие дороо сэргээд ирэх шиг болж, гэртээ ирэнгүүт гавшгай нь аргагүй өрөөгөө цэвэрлэж, цэгцэлчихээд мессенжерээ нээтэл том эгчийн хүүхэдээс мээсиж ирдэг юм байна. Тэгээд дүүтэйгээ чааталж ойр зуур сонин сайхан солилцож суусаар нэг мэдсэн шөнийн 00 цаг болчихож. Тэгээд унтах гэтэл бүр хамаг нойр сэргэчихэж. Орон дотроо нүдээ аниад тоо өгсүүлж уруудуулж тоолж үзлээ, болдоггүй ээ. Зурагтаа асааж хэдэн сувгийг нь гүйлгэж харлаа, үзэхээр ч олитой юм алга. Унтраагаад хэвтлээ, бас байдаггүй. Нойр надаас хулжин одчихож. Гүй ээ ингэхэд би юу хийлээ, яагаад хамаг нойр сэргэчихэв гэж бодтол нөгөө аяга кофе санаанд оров. За тэгвэл босоод хичээлээ хийе гэж бодоод номоо эргүүлтэл нүд анилдаад эхлэх нь тэр. Бушуухан хөнжилдөө ороод нүдээ анитал худлаа байж. Ингэж тэгсээр цаг хартал шөнийн 3.00 цаг. Унтахгүй бол маргааш нь хичээл дээр хүүхдүүдийн өмнө үүргэлэх юм болно, юу юугүй үүр цайж ажилд явах цаг болох нь. Тэгээд нойрны эм юусан билээ гэтэл хоолны шүүгээн дээрх хугас шил улаан дарс нүдэнд тусав. Дүүрсэн хэрэг гээд нэг хундага дүүрэн дарс хөнтөрч орхиод буцаад хэвттэл ашгүй нэг нойр хүрч эхэлсэн.
Тэгээд үүнээс хойш унтахын өмнө кофе гээч умдаанаас холхон байх юм шүү гэж өөртөө ам гарав.
Тэгээд шөнө орон гаран, сэрэн барин унтсан болохоор одоо нойр хүрээд хэрэг алга. Уул нь жаахан юм хийж авъя гэж санасымсан. Маргааш л болохоос. Нойроо гэж ...

Хөтөчтэй аялалын фото слайд

ХӨТӨЧТЭЙ АЯЛАЛ-3 Фото Слайд
Orloo! MGL Community web portal - Мягмар, 02 Тахиа сарын 2007

Sunday, September 30, 2007

Хөтөчтэй аялал - 3

Вашингтон дахь "Монгол соёлын төв" гэдэг байгууллагаас энд амьдардаг монголчуудын дунд амралтын өдрүүдийг тохиолдуулан "Хөтөчтэй аялал" зохион байгуулдаг юм байна. Өмнөх аялалуудын тухай тэдний сайтуудаас үзээд их сонирхолтой санагдсан тул энэ удаагийнхад нь оролцохоор эртнээс төлөвлөсөн билээ. Энэ аялалаар Вашингтон хотын төвөөс холгүй Потомак голын эрэг дээр байдаг ерөнхийлөгч агсан Франклин Рузвельтийн дурсгалын цэцэрлэгээр аялсан.
Энэ хотод ирээд 2 жил гаран болж байгаа ч үзсэн зүйлээр маруухан, гадуур ганцаараа алхавч цөөн хэдэн газраар хальт ороод л, дороо залхаад харих гээл яарчихна.
Харин энэ удаа хөтчийн тайлбарыг сонсож, олон хүнтэй хамт явсан болохоор аялал сонирхолтой байлаа. За тэгээд ноён Рузвельтын талаар олж сонссон сонин сайхан гэвэл тэрээр 1930-аад оны Америкийн "их хямралын" үед ардчилсан намаас сонгогдон ард түмнээ ядуурлаас гэтэлгэж, нийгэмд ардчилал, шударга ёс, тэгш байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан хүн юм байна.

Хөтчийн хэлснээр тэр үед ард түмний олонх нь ядуу, төлбөрийн чадвар муу байснаас бүтээгдэхүүний борлуулалт багасаж, тэр хэрээр банкны зээл дээр тогтон үйлдвэрлэл явуулж байсан олон үйлдвэрүүд хаалгаа барин дампуурч, улмаар банкууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, нийгэмд ажилгүйдэл дээд цэгтээ хүрчээ. Энэ үед ардчилсан намаас ерөнхийлөгчөөр сонгогдон гарч ирсэн Рузвельт зоригтой алхмууд хийсний үр дүнд Америкт татварын зөв систем бүрдэж, татвараас олсон мөнгөнөөс эргээд ядуусын амьдралд нэмэр болох нийгмийн даатгалын санг бий болгожээ.
Бас манай улсын хувь заяатай холботой баримт гэвэл ЗХУ, Англи улсын удирдлагуудтай хамт Ялтын гэрээг хэлэлцэн, үүгээрээ Монгол улсын тусгаар тогтнолын зарлан тунхаглахад их үүрэг гүйцэтгэжээ.
За энэ мэт сонирхолтой түүхийг яриулсаар, сонссоор энэ удаагийн аялал маань сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой сайхан л боллоо. Аялалын дараа бүгдээрээ голын эрэг дээр тухлан сууж, гэр гэрээсээ бэлдэж ирсэн хоолоо дэлгэн сайхан хооллосон. Хоол идэх зуураа хүмүүс хол ойрын сонин сайхан хуучилж, энэ өдрийг зугаатай өнгөрөөсөн юм байна.

Зургийн тайлбар:

1- р зураг: Ерөнхийлөгчийн ард түмнээ зоригжуулан хэлсэн үгсийг арааживаар чих тавин сонсож байна.
2-р зураг: Аялалын групп хөтөчийн хамт
3-р зураг: Ажил олгох товчооны үүдэн дээр хүмүүс ажилд оочерлож байна.

Дараагийн аялал 11-р сарын 3-нд Конгрессын номын сангаар аялана гэнэ лээ. Энэ номын сан нь хэмжээ, цар хүрээгээрээ улсдаа хамгийн томд ордог ба дотроо монгол номын тасагтай гэсэн. Ингээд дараа дараагийн аялалд улам олон монголчууд оролцоосой гэж хүсээд, цаг зав гарган энэ арга хэмжээг зохиож байгаа соёлын төвийнхөнд талархан, улам их амжилт хүсэн ерөөе.

Tuesday, September 25, 2007

Хүү нь таньдаа удахгүй очноо ээжээ!

Хайрт ээж та минь хурдан эдгэж тэнхрээд хүүгээ хүлээж байгаарай. Хүү нь тун удахгүй очиж таньдаа сэтгэлийн амар амгаланг эдлүүлэхийг хүсэж байна.

Monday, September 24, 2007

Таагүй мэдээ

Өнөөдөр нэг л сонин өдөр болов. Бие нэг л ядруу, биеэ дагаад сэтгэл санаа бачимдуу, юу ч хийх сонирхол үл төрнө. Нэгэнт иймээс эртхэн унтаж амрахаар хэвтэв. Азаар олон юм ч бодсонгүй, толгой дэрэн дээр тавиад нам.

Нойрон дунд утас дугарав. Өглөөний сэрүүлэг гэж бодуут сэрэн цаг руугаа хартал дөнгөж шөнийн 11.00 цаг, гар утсаа аваад харсан энд байдаг хамаатны хүүхэд залгаж байна. Яав, юу болов гэсэн чинь ээжтэй ярь гээд ээждээ өгөв. Тэгсэн нойрон дунд хамаатны эгч "............" энэ тэр гээд золтой л зүрх амаар гарчихсангүй, шууд цочин сэрлээ. Тэгээд ямар ч байсан ах руугаа залгаад болсон бүх явдлыг ойлголоо. Хавьд гэр орон руугаа ярьсангүй, ийм нэг өдөр надад тохиож болзошгүй гэж мэдээд мэдрээд байсан юмаа.

Ээж маань намайг нутгаас гарснаас хойш эрүүл мэнд нь доройтоод, нэг л биш байсан юм. Анх намайг гарахад нисэх буудал дээр цоо эрүүл гаргаж өгч байлаа, харин 2 сарын дараа Хужиртын халуун рашаан руу сувилуулахаар яваад суунга болоод ирсэн хүн. Тэгсэн настай хүний яс сийрэгжээд, өвдөгний үе нь үрэвсчихсэн байдаг юм байна. Түүнийг мэдэхгүй эмч, сувилагч гэж баймааргүй л юм. Тэгсэн халуун шаварт оруулж үрэвслийг нь улам даамжруулаад, дотроо идээлж хавдаад байхад нь арга хэмжээ авсан юм байхгүй автобусанд суулгаад Улаанбаатар руу явуулчихсан байгаа юм даа. Тэгээд улсын томоохон эмнэлгүүдээр дамжин 2 сар гаруй эмчлүүлсний хүчинд цусанд нь халдвар оруулчихалгүй тогтоож чадсан юм. Тэгээд түрдэг тэргэнцэр, суга таяг хэрэглэсээр жилийн дараа таяг тулан ойр зуур явдаг болсонд нь маш их баярлаж байлаа. Мэдээж хэвтрийн дэглэмд байх зуур хөдөлгөөний дутагдалаас зүрхний үйл ажиллагаанд нь нөлөөлөөд сүүлийн үед зүрхний өвчин гэх болсон юм. Үүнд ч бас сэтгэл санааны тогтворгүй байдал нэрмээс болно. Ингэж бодохоор "ээжийнхээ дэргэд байж байсан бол юу боллоо гэж ийм байдалд хүргэхэв дээ" гэж шаналдаг юм.

Юутай ч орой бүр бурхандаа залбирч, эжийн минь биеийг түргэн эдгээж өгөхийг л хичээнгүйлэн хүсэх юм даа. Энэ мөчид ээж минь 1-р эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Том эгч ажлаасаа чөлөө аваад сахиж байгааг утсаар сая ярьж мэдлээ.

Thursday, September 20, 2007

Saraa-Ter Namaig durasdag bolov uu?

Сараагийн гал улаан фен биш ч гэлээ ер нь сонсож, хүндэлж явдаг дуучдын маань нэг. Сүүлийн үед хийсэн дуунуудаас энэ дуу их уянгалаг, сэтгэлд ойр сонсогдоод байгаа. Энэ дууг хайртай эхнэртээ зориулан, удахгүй уулзахын өлзийтэй ерөөлийг билэгдэн хүргэж байна.
Би чамдаа хайртай!!!
Амьдралын эрхээр биес маань тусдаа бүхэл бүтэн 3 жилийг өнгөрүүлж байгаа ч сэтгэлээрээ ганц хором ч холдож үзээгүй, сэтгэлийн гүнд байнга уяатай шүү чи минь.
Би чамайгаа байнга дурсан санаж яваа,
Харин чи намайг дурсаж яваа болов уу ... гэсэн хэхэхэ

Who is the big loser?

Ажлын төлөө зүтгэж яваа хүн их бага хэмжээгээр алдаа гаргадаг. Харин хүний алдаан дээр дөрөөлж өөрсдийгөө өөд нь өргөөд байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Ялангуяа ардчилал, зах зээл альхэдийнээ хөгжөөд оргилдоо тулсан энэ тэр гээд магтагдаад байдаг Америкт хүртэл ийм шударга бус юм нилээн л байх юм. Эсвэл би өөрийгөө хэт шударга гэж үнэлээд бусдыг өөрийн хэмжээнд хүртэл харьцуулаад ингэж дүгнээд байна уу гэсэн үгүй юм аа. Би ч бас зарим үед халтуурддаг л даа, гэхдээ л зарим хүмүүсийг харахаар "Арай л ... байгаа шүү" гэж хэлмээр байдаг юм.

За тэгээд нэг бяцхан түүх өгүүлье.

Манай сургуульд Ерөнхий захиралын маань хүү, oхин хоёр явдаг юм. Багш нар тэр хүүхдүүдэд юм хэлнэ гэж бараг үгүй, нэг үгээр хэлбэл ёстой нэг дураар нь дургиулна даа. Бага охин бол харьцангуй хүмүүжил сайтай, магадгүй том хүүгийнхээ замаар оруулахгүйн тулд эцэг эх нь хүмүүжил тал дээр нь нилээн анхаарсан болов уу. Том хүү бол намайг хэн хэлж, нохойг хэн саахав гэдэг шиг авирлаж гарна. Хэрэв хэн нэг багш дургүйг нь хүргэвэл ээждээ хэлээд ажлаас нь хусуулчихна даа гэсэн байртай. Тэгсэн өнөөдөр тэр жаалхүүгээс болж захиргааны өрөөнд дуудагддаг юм байна.

Хэд хоногийн өмнө болсон явдал. Хичээл өглөө бүр 8.30-д эхэлдэг ч сургууль 7.00 цагт онгойж хүүхдүүдээ авч эхэлнэ. Толгой дахь алчуураасаа салдаггүй лалын шашинтан Бангла багштай 2-уулаа ажилладаг юм. Тэр өдөр өглөө эрт цөөн хүүхэдтэй байсан ч нөгөө захиралын жаал бол эндхийн эзэн гэсэн шиг харин ч дураараа орилж хашгирч байнаа. Би ч эхэндээ жаахан хараад л, намуухан байхыг үе үе сануулаад л байлаа. Тэрүүхэн буланд өөр нэг хүү ангийн охинтойгоо яриад л зураг зураад сууж байсан. Тэгсэн нөгөө жаал чинь тийш гүйж очоод нөгөө хүүгийн зурж байсан зургийг аваад дээр нь "I am a big loser" (хөрвүүлбээс "Би том ялагдагч" буюу арчаагүй дорой амьтан гэсэн үг) гээд биччихжээ.

Би ч яав юу болов гээл асуусан мань хүн огт тоосон шинжгүй, харин ч бүр өөдөөс хэг ёгхийхнээ. Тэгэхээр нь би бусад хүүхдүүдэд авдаг арга хэмжээгээ авч түүнд "Time-out" (түр завсарлага) өгөв. Тэрний уурлаж бухимдаж байгааг хэлээд юүхэв. Түүнийхээр байдаг л нэг ердийн зүйл дээр нь багшаас анхааруулга авсан болохоор нилээд гайхсан байдалтай. Гэх мэт бусад болж бүтэхгүй зүйл дээр нь сануулга өгөхөөр нүдээ эргэлдүүлж, гайхсан дүр үзүүлэх, өөдөөс тайлбар тавих, ном дэвтрээ газар чулуудах зэргээр дургүйцлээ илэрхийлнэ. Нэгэнт л багшийн үүрэг бол арьс өнгө, шашин шүтлэг, гарал үүсэл, нийгмийн анги давхарга үл хамааран бүгдэд адил тэгш үйлчлэх учир тэр хүүхдийн тусын тулд л үүнийг хийж буй хэрэг. Хэрэв өнөө маргаашийн хоолны мөнгөө бодвол тэр хүүхдийн тэгж авирлахыг тэсээд сууна л даа. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр заавал багш ч гэлтгүй, эцэг эхчүүд, томчууд өөрсдөө зөв сэтгэлгээтэй, зөвч шударга байж гэмээ нь хүүхдүүд зөв хүмүүжилтэй болж төлөвшинө.

За тэгээд түүхээ үргэлжлүүлье. Би энэ хүүхдийн ангид ордоггүй учраас ер нь суурь хүмүүжил нь ямаршуу вэ, ангидаа найз нөхөдтэйгөө, багш нартай яаж харьцдаг, багшийн шаардлага хэр хүлээж авдаг этэр гээл жаахан тандалт хийх маягаар ангийн багштай нь цай уух зуураа хальт ярилцав. Тэр зуураа өнөө болсон явдлыг багшийнх нь чихэнд дуулгаж орхив. Багш нар л болсон хойно цайны цагаар ч ер нь сав л хийвэл болдог хүүхдүүдээс илүү болдоггүйчүүдийн тухай ярилцаад авдаг. Тэгсэн нөгөө багш чинь тэр хүүхдийн ээжтэй буюу Ерөнхий захиралтай уулзаад өнөө болсон явдлыг хэлээд мэдээж өөрийнхөө сэтгэл дотор нуугдаж явсан бодлоо нэмэр хачир хийгээд баахан юм айлдсан юм байх. Тэгсэн өнөөдөр оффис менежер дуудаж байнаа, өрөөнд нөгөө багш бас сууж байна. За тэгээд гомдол гаргагч нь би болж, мэдээлэл дамжуулсан этгээдээр нөгөө багш тодроод маниас бараг мэдүүлэг шахуу юм авч байнаа. Тэгээд намайг нэгэн зүйл ангиар буруутгах нь ээ. Яасан гэхээр, сургуулийн дотоод журмын дагуу, байгууллагын бүтэц зохион байгуулалтын дагуу хэрэв би хэн нэгний талаар санал гомдол байвал хамгийн түрүүнд оффис менежерт хандаж, менежер нь захиралд хандаж тэндээс өгсөн удирдамж зааврын дагуу ажиллах ёстой. Гэтэл тэр хүүхдийн тухай яриа менежерээр дамжилгүйгээр шууд хүүхдийн эх болох захиралын чихэнд хүрснээрээ асуудлыг ээдрээтэй болгож байгаа юм. Энэ цагаануудын сүртэй гэж дүрэм журам энэ тэр гээд.

Тэгээд ярианы эцэст би "Би тэр хүүхдийг ямар ааш араншинтай болохыг илүү сайн таньж, цаашид юун дээр нь анхаарч ажиллах вэ гэдгийг мэдэх гэсэндээ л ангийн багшид нь хандсан" гэдгээ хэлсэн. Нөгөө багш ч захиралтай эцэг эхийн хувьд уулзаж ярилцсан гэдгээ хэллээ. Тэгж нэг юм бие биенээ ойлголцсон байх гэж найдаж байна. Харин тэндээс гараад нөгөө багш бөөн л уучлал гуйж бариад л. Зүгээр нэг айлын эрх хүүхдээс болж багш нар бие биенийхээ өмнө буруутан болоод яахав л гэж би хэллээ.

Харин тэр менежер энүүхний төлөө маниудыг өрөөндөө дуудаж хэсэг саатсан. Ер нь тэгээд энэ харилцаан дунд хэн нь "Том ялагдал" хүлээж суугаа юм бол доо гэж. Би юу, ангийн багш уу, менежер үү, хичээнгүйлэн зурсан зурган дээрээ сараачуулсан хүүхэд үү, захиралын хүүхэд үү, эсвэл захирал маань өөрөө юу?

Saturday, September 15, 2007

Weekly review

Зээ ийгээд нэгэн зүйл бичье гэж бодлоо. Уул нь блог нээхдээ нилээн зүйл биччихмээр бодогдож байсан, яг цаг нь тулахаар ажлын зав зай энээ тэрээ гэсээр нэг мэдсэн нэгэн долоо хоног өнгөрчихсөн байх юм.
Урдны бичсэн зүйлээ эргээд харсан нээрээ нэг л их уйдаж гансарсан хүний үнэр ханхийлгэчихсэн юм биччихэж. За яахав, ам алдвал барьж болдоггүйтэй адил одоо баллаж засварлах гээд яахав. Тухайн үеийн эмоци нь ийм байж л дээ. Ийгээд олон үг нуршилгүй энэ долоо хоногт болсон үйл явдлаа товчлон сийрүүлье:
Өдөр бүр заншил ёсоор өглөө 6 хагас гэж босоод банны өрөөнд хувийн ариун цэвэр сахиж хэсэг саатна. Тэгээд хувцас хунараа өмсөж, амжвал аяга хүйтэн ус хөнтөрч аваад л гараад гүйнэ. Гүйж явах зуур энд тэнд нохой шувуугаа салхилуулж яваа хөршүүдтэйгээ өглөөний мэнд мэндлэлцсээр ажлын байрандаа сүр сархийтэл амьсгаадсаар 7:00 цагтай уралдсаар орж ирнэ. Өглөө хамгийн түрүүнд ирж сургуулиа нээх эрхэм хариуцлагатай үүрэг хүлээгээд 3 сар болж байна. Эхэндээ ч нойрондоо дийлдэх гээд хэцүү л байлаа. Одоо бол хагас, бүтэн сайн ялгаагүй үүрийн гэгээнээр сэрчихээд байдаг болж.
За тэгээд эхний хүүхэд, 2, 3 дахь гэсээр ирсэн хүүхэд болгоныг инээмсэглэж угтах их ажил эхэлнэ, тэднийг ангийн багш нар нь иртэл нэг ангид байлгаж, тоглуулж саатуулдаг ажилтай. Тэгсээр үндсэн ажилдаа орно.
Монтессори сургуулийн нэг онцлог гэвэл багш нь сургалтын материал хэрэгслээ хүүхэд бүрийн онцлогт тохируулж урьдчилан бэлтгэх ба хүүхдийн хараанд өртөж, гарт хүрэлцэх тавиурууд дээр байрлуулна. Багш хүүхэд бүр дээр ажиглалт явуулж, төлөвлөгөөний дагуу бүлэг болон ганцаарчилсан хичээлүүд заана. Анги нь "Амьдрах ухаан", "Таван мэдрэхүй", "Тооны ухаан", "Хэл бичиг", "Дүрслэх урлаг", "Соёл-зан заншил", "Байгаль судлал" гэсэн булангуудтай ба дадлага ажлын цагаар хүүхдүүд өөрсдийн сонирхсон булангууддаа хүссэн "дасгал ажил"-аа хийнэ. "Дасгал ажил" гэдэг нь хүүхдийн бие даасан ажиллагааг хангахад чиглэгдсэн, тодорхой сэдвээр дамжуулан сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх зорилго бүхий тоглоом дасгалууд байдаг. За энэ талаар дараа тусад нь илүү тодорхой бичихээр шийдлээ.
Гэх мэт ажилласаар үдээс хойш 4 цагт ажил тарна. Ажил, гэрийн хооронд тайван алхахад 5-хан минутын зайтай учир хөнгөхөөн гишгилсээр ороод ирнэ. Би ер нь хол явж ажиллахаас халшраад байдийн, оюутан сурагч байхдаа ч тоодоггүй байж дээ. Одоо бол ажил - гэр хоёрыг яаж ийгээд л ойрхон байлгах дуртай. Эхлээд ажил төрлөө олчихоод, дараа нь амьдрах байраа хайна.
Зоо энэ ч долоо хоногийн ривиү нэг л биш болоод явчихлаа. Энэ долоо хоногт амжуулсан томоохон ажил гэвэл өвлийн амралтаар нутаг явж ирэх тухайгаа ерөнхийд нь товлоод, АНУ-ын хилээр орж гарахад хэрэгтэй бичиг баримтын жагсаалтаа гаргаад захиралдаа өргөн барьсан, ирэх долоо хоногоос гардаж авах байх. Бас долоо хоногийн эхээр энүүхэн ойрхон байдаг (яг үнэндээ автобусаар цаг орчим явж хүрдэг газар) Солонгос хүнсний дэлгүүрээр орж мах, ногоо цуглуулсан.

Sunday, September 9, 2007

You raise me up

Энэ бол яалт ч үгүй миний сонсох дуртай дууны нэг. Үг нь ч тэр, аялгуу нь ч тэр баярлаж хөөрсөн, уурлаж бухимдсан, ганцаардаж, сэтгэл хоосорсон тэр л үед эрч хүч хайрладаг далд увидастай.

You Raise Me Up

When I am down and, oh my soul, so weary;
When troubles come and my heart burdened be;
Then, I am still and wait here in the silence,
Until you come and sit awhile with me.

You raise me up, so I can stand on mountains;
You raise me up, to walk on stormy seas;
I am strong, when I am on your shoulders;
You raise me up...
To more than I can be.

You raise me up, so I can stand on mountains;
You raise me up, to walk on stormy seas;
I am strong, when I am on your shoulders;
You raise me up...
To more than I can be.

There is no life - no life without its hunger;
Each restless heart beats so imperfectly;
But when you come and I am filled with wonder,
Sometimes, I think I glimpse eternity.

You raise me up, so I can stand on mountains;
You raise me up, to walk on stormy seas;
I am strong, when I am on your shoulders;
You raise me up...
To more than I can be.

You raise me up, so I can stand on mountains;
You raise me up, to walk on stormy seas;
I am strong, when I am on your shoulders;
You raise me up...
To more than I can be.

You raise me up...To more than I can be.

Westlife - You raise me up

Saturday, September 8, 2007

40th anniversary of the JBMSchool

onoodor ajillaj baigaa surguulin maani 40 jiliin oi. hunii nasaar yarival doch garsan er, doroo daasan at gej yaridag. yag l ene nasan deeree yavna. oin bayart zoriulj usan ongotson deer huleen avalt hiilee. 4 salbar surguulid 600 garui suragch, 100 orchim bagsh ailchintai geheer ene zuun eregtee l nileen tomd orno. huleen avalt deer surguuliin uusgen baiguulagch Mrs. Julia Brown yarij bainaa. ene hergiig buteeltsehed tuunii taliigch nuhur mash ih uureg guitsegejee. Mrs.Brownii yarisnaar tuunii amidraldaa barimtalj irsen zarchim ni "If you want to do something, do it right and do it well."
Minii bie eh nutagtaa hairtai buhnee orhiod, ene nutgiig zorij irsen shaltgaan gevel yag ene helberiin surguuliig buheld ni sudalj, nariin mergesheed ooriin gesen surguuli neej ajilluullaya l gesen yum. hun bolj torsoniih, nasnii etsest ergeed harahad busdiin toloo uilsed uldeesen huvi nemertei l baih gesiim.
за юу ч биччихэв дээ. партинаас дөнгөж ирсэн чинь л зүгээр суумааргүй санагдаад. гэхдээ өөрийн гэсэн орон зайтай болсондоо баяртай байнаа.