Wednesday, October 10, 2007

Upside Down jack Johnson

Энэ долоо хоног амьдрал нэг хэвийн, хийдгээ хийгээд явж л байна. Харин энэ сэтгэл санаа нэг л бишээ, уг хүн нь уул нь хүн амьтантай маргалдаж зөрөлдөөд байдаггүй, асуудлыг өөртөө ч, өрөөлд ч аль болох хүндрэл багатай, тайван замаар шийдэхийг оролддог хүн юмсан. Гэтэл ойр хавийн хүмүүсийн хэлсэн үг, хандах хандлагад бухимдаад ч байх шиг, тачигнатал биеэ өмөөрмөөр ч санагдаад байх шиг.

Өчигдөр гэхэд энэ байрны эзэн авгай, түүний танилд, өнөөдөр хамт ажилладаг нэг хүнд муухай аашилчихсан гэж байгаа. Бүр биеэ барьж чадаагүй, гэхдээ хорон муу үг чулуудаагүй. Зүгээр л биеэ өмгөөлж, өндөр дуугаар өөрийгөө илэрхийлсэн гэхүү дээ.

Би тэгээд хүн амьтан руу хашгирахгүй байж байгаад нэг дугарахаараа дараа нь түүнээсээ санаа зовоод, шаналаад толгойгоо өвтгөөд байдийн. Энэ долоо хоног иймэрхүү эмзэг байдалтай эхэлсэн, удаан үргэлжлүүлээд яахав, ингээд дуусгая байз.

Багачуулын хэлдгээр олон долоон юм яриад байгаа хүмүүсийн хажуугаар гараа халааслчихаад КҮҮЛ царайлаад энэ дууг исгэрээд, аялаад явж байдиймуу яадын.

Дуу гэснээс энэ дууны цаана явж байгаа шиг гитар дарж сурахымсан. Эрдэмд суралцахад оройтоно гэж үгүй гэдэг байхаа.

2 comments:

M. Tuul said...

Сэтгэл сэргээсэн сайхан дуу байна. Гитарийн хувьд ингээд нэг тоглоод сурах юмсан гэж бас л морооддог оо. Чи багадаа бас л мандолин дардаг л хуу байсан даа. Ер нь юу ч сурсан эрдэм гэж миний нэг найэийн аав хэлдэг гэсэн. Тэр их унэн шуу.

Anonymous said...

Good post.