Saturday, November 10, 2007

"Гэгээн алсад одох юмсан"



Энэ сайхан аялгууг имээм-ээс олж авлаа. Бүр бага байхдаа л сонсож байсан ая шиг санагдаад байдын, Улсын филармонийн симфони найрал хөгжим гэж байхад д тоглогдож байсан. Сүүлд Эмошин хамтлагийн ахлагч, продюсер, хөгжимчин, ая зохиогч Чинбат төгөлдөр хуур дээр тоглож цомог гаргажээ. Энэ залуу насаар бол надаас дүү л байгаа, дүү хүүхэд гэхэд ийм олон цол гуншинтай, бас ч хийж бүтээсэн зүйлтэй сайхан юмаа. Ер нь урлагийн хүмүүс цаанаа нэг бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой, тэвчээр хатуужилтай, аливаа хэргийн төлөө тууштай, мэдээж хүн болсон хойно шантрах үе байна, гэвч өөрийгөө түргэн татаад авах чадвартай, тиймдээ ч амжилт бүтээлийг араасаа дагуулж явдаг гэж би боддог юм. Эмошн Чинбаа гэснээс Эмошин хамтлаг улс тунхагласны өдөрөөр энд ДиСи-д тоглолтоо хийх юм байна. Цаг зав гаргаад очиж үзэхийг бодноо.

Өө бас урлагийн хүмүүсийг шүтэхийн хажуугаар алтан гартай инженерүүдийн тухай бас дуугүй өнгөрч чадахгүй нээ. Энэ яахуу, гүүгл, юүтүүб, блогспот, иймээм, за тэгээд монголын маань сайтууд, яаая техник, ялангуяа мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байнаа гээл толгой сэгсрээд суухаас өөр яахав. Манийгаа унтаж, идэж, дэмий сэлгүүцэж байх хооронд л шинэ шинэ зүйлс нэмэгдээд байх болтой догоо. Маргааш гэхэд шинээр юу олж аваад энэ блогтоо оруулж, гангарах юм бол бүү мэд.

За дээр нэг хэсэг бөөн уянгын хөгжим оруулаад байсан нь нэгд, миний алжаал тайлан сонсох дуртай хөгжмүүд байлаа, хоёрт, шинэ авсан компьютертээ дасах гэж, бас суулгасан програмынх нь учрыг олох гэж хэсэг мунгинасаар шинэ зүйл бичсэнгүй. Болж өгвөл кириллээр бичих санаатай, тэгсэн энэ монгол кириллийг нь яаж идэвхжүүлэхээ мэддэггүй, ямар сайндаа Герман руу найзынхаа дүүд, бас энүүхэн Охайо-д байх хуучин ангийн анд руу мээсиж саваад тэдний оролцоотойгоор нэг юм сэргээлээ. Тэгээд одоо бичиж суугаа минь энэ.

Намрын налгар өдрүүд улираад сүүлийн өдрүүдэд гадаа жиндүү хүйтэн. Оройд гадуур алхаж, гимнастикийн дугуйланд явж биеэ чийрэгжүүлдэг байсан маань түүх болж үлдэх янзтай. Болж л өгвөл гэртээ, халуун хөнжилдөө шигдээд л, телевиз, радио, компьютерээр өөрийгөө саатуулаад л суумаар санагдаад байх. Эндхийн 0 градус ч хүрэхгүй сэрүүнд биеэ атируулж байгаа хүн идэр есийн хүйтэнд монголдоо очоод яажшуу нусаа хацартаа наах юм байгаа.

Өнөөдөр ажил тарж ирээд www.on-air.mn -ээр сонирхолтой байж болох хэдэн нэвтрүүлэг үзэв. ТВ-8 сувгийн "Хөшиг" нэвтрүүлэг үзээд сэтгэл эмзэглэж, бас жаахан бухимдав. Энэ нэвтрүүлгээр цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газартай хамтарч УБ хотоор шөнийн сурвалжлага хийж, УБ-аар нэг газар аваад байгаа бар зочид буудал, саун масаажийн газруудаар биеэ үнэлэгчидийг илрүүлж байгаа тухай гарч байна. Биеэ үнэлэгчдийн ихэнх 19-22 насны охид хүүхнүүд. Гэр орныхондоо шөнийн цагаар БААР-нд зөөгч хийдэг гэж хэлээд явна, тэгээд шөнө 4-5 болгож харьж өдөржин унтсаар харуй бүрий болмогц эргээд энэ ажилдаа гарна. Тэгээд тогтмол нэг зочид буудалд байрлаад, тэнд нь үйлчлүүлэгчид ирж үйлчлүүлээд гардаг гэх. Тэнд бүр 5 сартай жирэмсэн хүүхэн хүртэл цохиж явна, түүндээ санаа зовсон ч шинжгүй. Эмчийн хяналтанд орсон уу гэсэн цагдаа эмэгтэйн асуултанд ДОХ-ын шинжилгээ өгсөн гэж авдым даа. Нээрээ хэнэггүй гэхэд арай дэндүү, өөр ч юу гэх билээ. Бас зарим охид нь амьдралын боломж муу, гадуур ажил хийлээ ч одоогийн олж байгаа хэмжээний мөнгийг олох боломж хомс гэж ярих юм. Эдгээр охидын дунд их дээд сургуулийн оюутнууд хүртэл байна. Яасан гэхээр сургалтын төлбөр, хувцас хоолны мөнгөө энэ мэт аргаар олдог, заримыг нь ээж аавдаа илүүчилдэг гэж байна. Даанч дээ монгол минь энэ мэт аргаар олсон мөнгөөрөө эрдэм ном сурч, нийгэмдээ хэрэгтэй хүн болж төгсөж чадах боловуу? Эмс садарлавал үндэстэн мөхөнө гэж мэдсээр байж ингэж ч явах гэж дээ.

Бас буудалд хэдэн хужаа нартай самуурч байгаад эргүүлийнхэнд баригдаж байгаа хэдэн охид байнаа. Цаад хүмүүс нь өлөн зэлмэн амьдралд нь хэдэн төгрөгөөр тус дэм болдог гэнэ, тэгээд ичих ч үгүй тэднийгээ өмгөөлж, харин эсрэгээр монгол эрчүүдээ муулж байх юм. Монгол эрчүүд арчаатай байсан бол бид юу гэж ийм юм хийж явах юм бэ ч гэх шиг. Энэ бол зүгээр л өөрсдийнхөө арчаагүй байдлыг халхалж хамгаалах гэсэн жижүүрийн үгс. Түүнээс биш монголдоо хөдөлмөрлөөд өөрийгөө ч, гэр бүлээ ч өнгөтэй өөдтэй авч явах чадал тэнхээтэй залуус зөндөө бий.

Дээгүүр хэдэн дарга нар нь идэх уухын төлөө бие биенээсээ өрсөн тэмцэлдэж байх зуур, доогуур хүн чанар, нийгмийн ухамсар гэдэг зүйлс хөлийн чигчий хурууны хэмжээнд ч хүрэхгүй ядуурч байгаагийн нэг жишээ энэ буюу. Нийгмийн ухамсар, хувь хүний үнэт зүйлс үгүйрэх тусам хүмүүс "тархины тураал" хэмээх эдгэшгүй өвчинд нэрвэгдэж байна.

5 comments:

M. Tuul said...

Chinbaa gesnees Chinbaagiin SUIS togsohdoo diplomyn ajil bolgoj hiisen buten neg CD baigaa tuund edgeer ayaz bugd orson bogood deer ni bidnii tanil duunuud ch bas baigaa. Chinbaa ooroo nairuulj toguldor huurand ayaz bolgoson ni Richard Cleidermann, Yanni, Jim Brickman naraas dutahaargui saihkan CD bolson chamd bi copy hiigeed yavuulnaa. Saya irehed chini huulaad ogdog baij daan ch sanasangui.

Chandmani said...

Sain uu,
Zaschixsan chini unshixad amar blson bna.. Ajil to'rol sain bizdee..

amra said...

tarhinii turaal deereesee l ehelsen dee. zagas tolgoinoosoo yalzardag shig l.

бж said...

gegeen als chini B.Sharaviin zohiol baihaa?

Anonymous said...

Тархины тураалаа гэж... Шавар, шалбааг руу нэг л халтирчихвал гар ирэхэд их хэцүү л дээ. Энэ бүх зүйлс хүүхдийн өсөж төрсөн орчин, хүмүүжилээс л хамаарч байгаа байх гэж хувьдаа боддог. Хүн болох багаасаа ч гэж үг бий. Хүүхдээ сайн сайхан яваасай гэж бодож байвал хүмүүжил сайн олгож, сайн сайхан хүмүүстэй нөхөрлүүлж, тийм орчинд байлгавал сайн болов уу. ТВ8 МН25 ч нийгмийн болох болохгүй зүйлсийг гаргадагаараа алдартай л даа. Нүдэн балай чихэн дүлий байж, арай нэг гэгээлэг зүйлс харъяа гэвэл ТВ5 үзсэн нь дээр.. Ядаж л уриа нь хүртэл Монгол улсаа хөгжүүлье гэх жишээтэй. С1 бас зүгээр