Thursday, January 1, 2009

Шинэ оны мэнд хүргэе !!!






Юуны өмнө миний бичлэгийг уншин суугаа таньд болон гэр бүл, найз нөхдөд чинь шинэ оны мэнд хүргэж, амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Ажил гэрийн хооронд гүйсээр нэг жилийг ардаа орхиж, нас маань ч нэгээр нэмэгдлээ. Өнгөрсөн зул сарын баяраар эх нутагтаа очиж, хайрт аав ээж, ойр дотныхонтойгоо 2008 оноо угтаж байсан маань яг л саяхан мэт санагдаж байна. Тэр үед яг өнөөдөр аав болчихоод 3 сар болж байх юм чинээ төсөөлж байсангүй. Тэгэхээр ирэх жилийн өдийд хаана юу хийгээд явж байхыг гагцхүү Бурхан л мэдэж байгаа боловуу. Ямар ч байсан хувийн төлөвлөгөөгөө ерөнхийд нь төсөөлөөд л сууж байна.

Өнгөрсөн жилийг дүн нуруугаар нь авч үзвэл миний хувьд маш ивээлтэй сайхан жил болж өнгөрлөө. Нутаг буцаж ойр дотныхонтойгоо шинэ жил, бүр давраад цагаан сар гаргаад ирсэн, эхнэрээ америкт авч ирсэн, айлын хажуу өрөөнөөс орон сууцанд шилжин орсон, шинэ машин авсан, эхнэрээ ажилд оруулсан (албан ёсоор), дарга эздэдээ итгэгдэн тушаал дэвшиж ахлах багш болсон, үрийн зулай үнэрлэж аав болсон, хадамын виз гарч бид 3 дээр ирж том тус нэмэр болж байгаа гэхчлэн жагсаавал нилээд л юм болно.


2 comments:

M. Tuul said...

Bayarlalaa. Chinii mendchilgeeg avsan. Chamd bolopn chinii ger buliinhend shine ony mend hurgie.

M. Tuul said...

Bas bayar hurgie.